Бадируун хоёр гар нь намайг хаа нэг цохихдоо яагаад тийм зөөлөн байдгийг гайхмаар

147373030257d756fed420aХүүхэд байхад аавтай айлд ороход аавыг тавагласан чихэрнээс аваад халааслахад чихрэнд дургүй юм байхдаа гэж их гайхдаг байж билээ. Одоо бодоход хэзээ хойно тэгж халаасласныг нь мартсан байхад минь ганц нэгээр нь гаргаж өгөөд байдаг байсныг өнөөдөр саналаа.
Тэр ч байтугай аавыг би маханд дургүй өөх л иддэг юм байна тийм болохоор хоолны өөхөө өгөөд хариуд нь мах авах ёстой гэж боддог бүр авдаг байв.
Би үнэтэй пүүз чанартай хувцас өмсөж гоё утас барьж аав загвар муутай хямдхан хувцас өмсөж хужаагийн хоёр симтэй гар утас барих ёстой юм шиг.
Хүнд бүхнийг өргөж хэцүү бүхнийг хийдэг бадируун хоёр гар нь намайг хаа нэг цохихдоо яагаад тийм зөөлөн байдгийг гайхмаар.
Үнэрт сүрчиг түрхээгүй үргэлж усанд ороогүй хэр нь энгэрт нь наалдан хэвтэхэд яагаад тийм гоё үнэртэй байдаг юм бол.
Үнсэхэд нь үрдэг байсан тэр ширүүн сахал үүрдийн гэмээр инээлгэтэл гижигддэг байсныг.
Аавыг би уйлдаггүй гэж бодож байтал зохиолын дууны клип төдийг үзээд нулимс унагаадаг юм билээ.
Ээжийг аавд үглэхэд аавын өмнөөс ядарч залхаж байхад насаараа үглүүлсэн аав минь чимээгүй л бодол болон сууна.
Хүүхэд байхад сумын наадам дээр аавыг согтуу хараад их ичдэг байсан авч одоо бодоход үнэхээр эрүүл хүн ховор байдаг байсан юм байна лээ.
Цалингаа буухад бүгдийг нь ээжид өгөөд өөртөө биш надад илүүчилж хоол авч өгдөг байсан гээд л.
Сүүлийн жилүүдэд цагаан сараар аавд нэртэй болохоос надад дээл оёулдаг болчихсон байсан.
Аавд зориулан хром авахад аавын биш миний том хөлөнд тааруулан авч байсан.
Миний голсон хувцасыг аав өмсдөг болчихсон байсан
Утсан дээр нэг дугаар хадгалаад өг гэхэд нь уцаарладаг болчихож
Уг нь надад төрөхөөс эхлээд өдийг хүртэл бүх зүйлийг зааж сургасан хүн шүү дээ
Эцэг хүн үрийнхээ өмнөөс хэн ч болж юунаас ч татгалзаж, бүгдийг түүнд зориулж чадна.
Ааваасаа хол байгаа үед аав чинь чамайг залгахыг цаг минут бүрт хүлээж суухаас биш чамруу эхэлж залгахгүй тиймийн учир аавуудын тэр их агуа сэтгэлийн хат тэнхээг бага ажиллуулан жаргааж, нүдэнд нь ойрхон яваарай.
Aaвдаа хайртай шүү

via Цоггэрэл Мөнхбаяр


URL:

Нэр: нэгэн ээж Огноо: 13 September 2016

ямар сайхан ухаантай хүү вэ

Нэр: Хорвоогийн нэгэн аав Огноо: 14 September 2016

ийм ухаантай залууд амжилт, сайн сайхныг хүсье

Сэтгэгдэл бичих