Wall Street Journal: Хөрөнгө оруулагчдын хувьд “халуухан бүсгүй” байсан Монгол хаягдав

a8b283188c708f805c0f1881185afa7eThe Wall Street Journal сэтгүүлийн цахим хуудсанд нийтлэгдсэн Гадныхан өрөнд унасан Монголоос зугтааж байна: Хөрөнгө оруулагчдын хувьд “халуухан” бүсгүй байсан Монгол хаягдав / “Investors Flee Heavily Indebted Mongolia: Once a market darling, high-yielding, commodity-rich nation turns into pariah/ хэмээх нийтлэлийг тоймлон орчуулсаныг хүргэж байна.

Хөрөнгө оруулагчдын хувьд энэ дэлхий дээр ашиг орлого эрж хайх боломжгүй өнцөг булан гэж ер нь байдаггүй. Харин Монгол улсыг зоригсод итгэл алдарсаар байна.

Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчид хүн ам сийрэг байгалийн баялаг ихтэй орнуудад хөрөнгө оруулж ашиглалтад оруулаагүй алт, зэсний нөөцөөс хувь хүртэхээр ажиллаж байсан юм. Энэ оны долдугаар сард гэхэд түүхий эдийн үнэ сэргэхийн хэрээр Монголын зах зээл сонирхол татах болж, хөрөнгө оруулалтын хувь 6 хүртэл өссөн байлаа.
Харин наймдугаар сард тус улсын Сангийн сайд МУ-ын Засгийн газрын өр Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 78 хувьд хүрсэн хэмээн дэлхийн хөрөнгө оруулагчдыг цочролд оруулсан юм. үүний дараагаар Монголын үнэт цаасыг зарах хөдөлгөөн идэвхжиж, наймдугаар сард Монголын төгрөг хамгийн их уналттай валютаар тодров.
Уг нь Монгол улсын эдийн засаг хамгийн хурдацтай өсч байгаа гэсэн үзүүлэлтээр хөрөнгө оруулагчдын анхаарлыг давхар татаж, гэрэлтсэн ирээдүйтэй байлаа. Энэ үед олон хөрөнгө оруулагчид тэрбум тэрбум доллараар хөрөнгө оруулж байсан. Тэдний тоонд BlackRock Inc, Franklin Templeton, Goldman Sachs Group Inc, UBS Global Asset Management зэрэг томоохон компаниуд багтаж байна.
Монголын гадаад өр 2015 он хүртэлх 5 жилд 246 хувь буюу олон улсад хамгийн ихээр нэмэгдсэн нь тэр хэмжээгээр Монгол руу хөрөнгө орж байсан хэмээн Moody’s агентлаг бичжээ.
Гэхдээ 2011 онд түүхий эдийн үнэ унасан нь үүнд сөргөөр нөлөөлсөн юм.
2016 оны эхний улирлын байдлаар 11,8 тэрбум долларын эдийн засагтай Монгол улсын гадаад өр нийт 22,6  тэрбум доллар. Олон улсын валютын сангийн мэдээлж байгаагаар 21 аймгаа хатуу хучилттай замаар холбох төсөлд зарцуулсан 580 сая доллар, улсын болон хувийн секторуудын нийлсэн 2 тэрбум долларын өрийг ирэх онд буюу 2017 онд төлөх ёстой аж.
Монгол улсын Засгийн газар өнгөрсөн сараас эхлэн санхүүгийн хямралаас гарах яаралтай арга хэмжээнүүдийг авч эхлээд байгаа юм. Наймдугаар сард зарим төсвийн зардлыг танаж, бодлогын хүүгээ 4,5 хувиар өсгөжээ.
Хэрвээ Монгол Улс Олон улсйын валютын сангийн тусламжийг авах юм бол хөрөнгө оруулагчдын итгэл эргээд сэргэн хэмээн Aberdeen Asset Management-ийн хөрөнгийн менежер Кэвин Дали хэллээ. Олон улсын валютын сангийнхан өнгөрөгч наймдугаар сард Монгол улсад айлчлал хийсэн байдаг.
Энэ оны эхний 8 сарын байдлаар Монгол улсын долларын зээлийн хүү 14,7 хувиар өссөн тооцоо гарсан байна. Энэ нь ганц түүхий эдээс хамааралтай эдийн засагтай тус орныг эрсдэлд оруулж байна хэмээн шинжээчид үзжээ.
Э.Нямцоож

URL:

Сэтгэгдэл бичих