Паралимп: Хоёр дахь хүрэл медальтан

3160

Бразилийн Рио Де Жанейро хотноо паралимпийн XV наадам  үргэлжилж байна. Тус наадамд эх орноо төлөөлөн өрсөлдсөн манай улсын тамирчин Э.Содномпэлжээ хоёр дахь хүрэл медалийг эх орондоо авчирлаа.

Тэрбээр пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 88кг-д өрсөлдсөн. Тэмцээний эхэнд манай тамирчин 210 кг өргөж улмаар 217 кг захиалж өргөсөн. Харин гурав дахь оролтоороо 217 кг захиалж өргөсөн юм. Тамирчид өргөлтөө дууссаны дараа нийлбэр дүн гарахад манай тамирчин хүрэл медалийн болзол хангасан байна.

Ийнхүү тэрбээр эх орондоо паралимпийн хоёр дахь медалийг авчирлаа.

 

Г.Тэгшсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих