Д.Сосорбарам Э.Бат-Үүлийг өмөөрөв

14365301_978859815558568_2142041843_nӨнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд МУСГЗ Д.Сосорбарам тэргүүтэй Ардчилсан намын гишүүд мэдээлэл хийлээ. Э.Бат-Үүлийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан сэжигтнээр татаж буй нь сонгууль угтсан зохиомол гүтгэлэг хэмээн үзэж буйгаа мэдэгдлээ.

Тэд хэлэхдээ МАН төр, засгийн эрхийг барих бүртээ уг гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг улс төрийн зорилгодоо ашиглаж байна. Үүний тод жишээ нь сонгууль бүрийн өмнө ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, бидний журмын нөхөр Э.Бат-Үүлийг энэ хэрэгт холбоотой мэтээр хэвлэлээр гүтгэн гүжирдэж, ирсэн явдал юм.

2000 онд түүнийг энэ хэрэгт сэжигтнээр татаж хэрэгсэхгүй болгосон. Гэвч 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн өмнө ийм үйлдэл давтагдаж, дахин сэжигтнээр татлаа. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчсөн энэхүү бусармаг ажиллагааг ардчилсан хувьсгалын анхдагчид, ардчилал, эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцлийн манлайд явсан үе үеийнхний төлөөлөл бид эрх шийдвэртэй эсэргүүцэж байна” гэв.

Түүнчлэн Э.Бат-Үүлийг гэмт хэрэгт хилсээр холбогдуулан хэлмэгдүүлэх гэсэн ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардаж байгаагаа илэрхийллээ. Энэ асуудалтай  холбоотойгоор талууд ийн байр сууриа илэрхийлцгээж байна. Н.Алтанхуяг эрхэм хэлэхдээ “Энэ хэргийн учир начир олдож заавал илрэх ёстой. Хэрэг илрэх шатандаа явж байна гэсээр нилээдгүй хугацаа өнгөрлөө. Өмнө нь энэ хэргийн дуулианыг олон удаа улс төрийн зорилгоор ашиглаж байсан” хэмээн хэлсэн юм.

Г.Эрлэнэзул


URL:

Нэр: Зочин Огноо: 14 September 2016

Зориг агсаны хэрэг Элбэгдорж да ганболдыг ерөнхий сайдад зүтгүүлж Багабаньд 6,7 удаа хориг тавьж буцааж эцэст нь энэ хэрэг гарсаныг бүгд санаж байгаа.энэ хэргийг эртнээс төлөвлөсөн бэлтгэж судлаад гүйцэтгэсэн гэж ярьдаг.тэгэхээр элбэгдорж,да ганболд гарцаагүй нь тодорхой бөйна.харин сандарч мэгдсэн батүүлийн малгай тэдэнд өгөөш болждээ

Нэр: зочин Огноо: 14 September 2016

АНУ-гаас Энхтүвшин утасдаад Бат-ҮҮл Элбэгдорж 2 Зоригийн хэргээр шоронд орно гэсэн гээдл Со гавьяат Монгол тулгатны 100 эрхмээр телевиз болгоноор л яриад байсан биздээ, Тэгээд л Бат-Үүлийг шалгаж байгаа биз Өөр яав л гэж Ер нь зөв хүнээ шалгаад байгаа юм биш үү, Хүн алсан хүнийг л дайснаа сайн дарлаа гэж баатар болгодог биз дээ,Тэгээд баатар болгоо байлгүй ККК

Сэтгэгдэл бичих