АН-ын ҮЗХ-ны хурал хойшиллоо

ab8dceb880ce15e2bigАрдчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимд хуралдах байсан ч хойшилжээ.

Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ өчигдөр “АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хурлаас ҮЗХ-ны хурлыг орон нутгийн сонгуулийн дараа хийх нь зүйтэй гэж шийдлээ” хэмээн цахим хуудаснаа мэдээлжээ. Тус намын ҮЗХ-ны хурал хэдэнтээ хойшлоод байгаа биюэ. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сарын 18-нд хуралдахаар цугlарсан ч хуралдаанаа явуулж чадалгүй мөн сарынхаа 29-нд товлоод тарсан. Энэ өдрөө хуралдаагүй тул наймдугаар сарын 5-нд хуралдахаар болсон тухай мэдээлэл гарч байлаа. Түүний дараа наймдугаар сарын 25-нд хуралдах тов гарсан юм. Гэвч хуралдахаар товлосон өдрийн урд орой АН-ын хэрэг эрхлэх газраас “Ард иргэдийн ахуй амьдралд ноцгой нөлөөлөх олон шийдвэр  гаргахаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах болсон тул наймдугаар сарын 25-нд болох АН-ын ҮЗХ-ны хурал хойшилж байна” гэсэн тайлбар хийгээд өнгөрсөн. Энэ тайлбарыг ирцээ бүрдүүлж чадаагүйгээ чуулганаар халхавчиллаа гэсэн хардлага дагалдаж байсан юм. Харин энэ удаа намын даргын түр орлон гүйцэтгэгчийг томилох асуудал дээр фракцууд тохиролцоонд хүрч чадахгүй байгаа нь хойшлогдох нөхцөл болсон тухай мэдээлэл тархаад байна.

Ж.БАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.