Толгойтын нефтийн гармыг хааж засвар хийнэ

3326

Сонгинохайрхан дүүргийн Толгойтод байрлах Нефтийн гарам нь эвдрэл ихтэй байгаагаас замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа юм. Тиймээс  09 дүгээр сарын 16-ны  22 цагаас  эхлэн тус гармыг түр хугацаанд хааж засварын ажил хийхээр боллоо. Тус хэсгийн хоёр зэрэгцээ төмөр замын гарамын эвдрэлийг засах бөгөөд 9 дүгээр сарын 17-ны 06:00 цагт нээхээр төлөвлөжээ. Иймээс  жолооч, зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо чөлөөтэй замыг сонгож оролцоно уу гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.