”Монгол тулгатны 100 эрхэм”-ийг Б.Лхагвасүрэн, Н.Жанцанноров, Х.Баттулга нар хөтлөхөөр болжээ

1201609161473952211Телевизийн сонирхолтой хөтөлбөрүүдийн нэг болох “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг түр хугацаанд завсарлаад байгаа билээ. Уг нэвтрүүлэг чанар чансаагаараа ихэд дээгүүр үнэлгээг үзэгчдээс хүртэж байсан бөгөөд тэр хэрээрээ олон нийтэд танин мэдэхүйн ихээхэн ач тусыг хүртээж байсан гэхэд хилсдэхгүй.

 

Саяхан тус нэвтрүүлгийн хөтлөгчөөр П.Анужингийн оронд олноо Топ хэмээн алдаршсан Э.Одгэрэлийг хөтлөхөөр боллоо гэсэн шуум дэгдэж байсан боловч тэрээр Гоёо брэндийн сурталчилгаанд тоглож байсныг нь андуурсан болох нь тодорсон. Тэгвэл уг нэвтрүүлгийн шинэ хөтлөгчдөөр Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Төрийн хошой соёрхолт Н.Жанцанноров, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нар ажиллахаар болсон гэнэ.

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг 11-р сараас гарч эхлэх аж.


URL:

Сэтгэгдэл бичих