НИЙСЛЭЛД ГЭР ОРОНГҮЙ 760 ИРГЭН БАЙНА

5Нийслэлийн хэмжээнд гэр оронгүй, тэнэмэл  760 иргэн бүртгэгджээ. Тэдгээрээс Сонгинохайрхан дүүрэгт 211,  Баянгол дүүрэгт 146,  Хан-Уул дүүрэгт 86, Сүхбаатар дүүрэгт 92, Чингэлтэй дүүрэгт 51, Баянзүрх дүүрэгт 74 иргэн бүртгэгдсэн байна.

Гэр оронгүй тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлж нийгмийн халамж болон сэтгэл засал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байранд зуучлах зэрэг ажлыг хавар, намар бүхэн зохион байгуулж байгаа аж. Энэ ажлын хүрээнд гэр орон оронгүй иргэдийг бүртгэлд хамруулахдаа дүүрэг тус бүр дээр нь цуглуулж, хурууны хээ, зурагаар нь сан үүсгэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих