Хүчингийн хэрэг үйлдсэн лам нарт 3.8 жилийн ял оноожээ

4Өвөрхангай аймгийн нутагт байрлах Эрдэнэзуу хийдийн Г, Д, Ж гэх гурван лам өнгөрсөн оны есдүгээр сард архидан согтуурч, улмаар хамт байсан 19 настай эмэгтэйг хүчиндсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

 Тэгвэл уг хэргийн шүүх хурал энэ оны өнгөрөгч зургаадугаар сард болж, эрүүгийн хуулийн 126.2.6 буюу бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон гэх зүйл ангиар анхан шатны шүүхээс 3.8 жилийн ял оноож байжээ.

Улмаар давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан байсан юм. Тэгвэл тус хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт дахин болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр болжээ. Хүчингийн хэрэг үйлдсэн лам нар нь тус хийдийн голч лам, их гэсгүй лам, тахилч лам нар байсан байна.


URL:

Нэр: enhee Огноо: 19 September 2016

замийн цагдаагийн урд талийн нархан хотхоний гомо мөнхөө чи байрнийхаа банди нарийг татаж чангаахаа боль

Сэтгэгдэл бичих