С.Зориг агсан хажуудаа найз биш дайсан бэлдэж байсан гэж үү?

“Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлсэн С.Зоригийг бид жилд хоёр удаа уйтайгаар дурсан санадаг. Хэдхэн хоногийн дараа буюу аравдугаар сарын 2-нд түүнийг эргэн санах өдөр болно. Бид түүний хөшөөнд цэцэг өргөөд аль хэдийнэ 18 жилийг үджээ. С.Зориг тэдэн нас хүрлээ гэж. Мөн С.Зориггүйгээр тэдэн жилийг үдлээ гэж.  1998 оны шар бар жилийн ийм нэгэн өдөр олон хүний сэтгэлийг хөндүүрүүлж эргэн ирсээр 18 намрыг үджээ. Бидний хийж чадах зүйл бол түүнийг эргэн дурсах, хэлсэн үгийг нь эргэн санах.

7tsvptg77v6novv7hv9g7hjhln_b

Хөдлөшгүй нотлох баримтанд тулгуурлаж л яллагдагчаар татах үндэслэлтэй

С.Зоригийн аллагатай холбоотой хэрэгт хүн бүр өөр өөрсдийн дүгнэлтийг хийсээр…Харин эл хэргийг илрүүлэх зориггүй он жилүүд өнгөрсөөр өнөөдөртэй золголоо.

Одоо л мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа явж байна гэж хууль хяналтынхан зоригтойгоор мэдэгдэв. Мөн хэрэгт холбоотой хүмүүс илэрч, хэргээ хүлээх нь хүлээсэн гэдгийг ч онцлов.

Яалт ч үгүй нэг юм дуулгах нь ээ. Харин юу болж дуусах вэ гэдгийг таамаглашгүй. Цагтаа С.Зориг агсны дотны анд нөхөр явсан Э.Бат-Үүлээс эхлээд хайрт гэргий Б.Булган нь хүртэл хэрэгт холбоотой болж таарлаа.

Б.Булганыг Орхон аймгийн харьяат Ц.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын намт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард сэжигтнээр тооцон цагдан хорьсон гэж үзэхээр бараг жил дамнах нь. Жил дамнахад ганц, хоёрхон сар үлдээд байгаа энэ хугацаанд Э.Бат-Үүл яллагдагчаар татагдсан нь бүр ч олны хүний анхаарлыг татаж орхив.

Яахын аргагүй нотлох баримт, хөдлөшгүй нотолгоон дээр тулгуурласны эцэст л олон жилийн  дараа сэжигтнээр татах нь ойлгомжтой. Гэвч Үүл баатар яагаад, яагаад, яагаад гэдгийг ард түмнээс бас хуулийнхнаас асууж явах юм. Уг нь өөрөөсөө л асуумаар юм.

Тэгвэл 18 жилийн өмнөх энэхүү хэрэг Э.Бат-Үүлтэй хэрхэн холбогдож байгааг багцлан хүргье. Мөн энэ олон жилийн дараа чухам ямар учраас сэжигтнээр татагдав гэдэг дээр гаргалгаа хийхийг зорьлоо.

МАЛГАЙ хэрэгт яг хамраалтай юу?

Түүнийг эл хэрэгт холбогдуулан хоёр дахь удаагаа яллагдагчаар татаж байна. Э.Бат-Үүлийг анх яагаад сэжигтнээр татах болов?

Хэргийн газраас Э.Бат-Үүлийн малгай олдсонтой холбоотой. Тэрбээр тухайн үед УИХ-ын гишүүн байсан. Энэ талаар Өдрийн сонины 1999 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн дугаарт ярилцлага өгсөн байдаг. Ярилцлагадаа “Тэр орой надад Да.Ганболд ирээд “Зоригоог алчихлаа” гэж хэлээд бид Зоригийнх руу хамт явсан. Тэр үед Ц.Элбэгдорж ч ирсэн. Тухайн үед цагдаагийнхан хамгаалалт гаргаагүй. Б.Булганаас мэдүүлэг авч байсан. Гадны хүмүүс оруулсан байхад нь хэргийн газрын ул мөр арилах вий гэж бодож байсан. Гэхдээ шоконд орсон байснаас гадна төрийн түшээд ирсэн болохоор оруулсан байх гэж бодсон. Би тэнд очихдоо малгайтай очоод гарахдаа малгайгаа гэрт нь орхисноо орцных нь үүдэнд ирээд санасан” гэж тайлбарлаж байв.

Э.Бат-үүлийн эхнэр Б.Дэлгэртуяа: Малгайгаа мартсанаа Ц.Элбэгдорж бас орцны үүдэнд зогсож байсан цагдаад хэлсэн байдаг. 

Харин энэ талаар Э.Бат-Үүлийн эхнэр Б.Дэлгэртуяа “Үүл бид хоёр” номондоо ийнхүү сийрүүлсэн байна.

….Үүл, миний ээж хоёрын ярьснаас тэр оройн явдлыг нэхэн өгүүлье:

-Арван сарын хоёрны орой ээж гадаа салхинд гарч ирээд Үүлтэй хоёулаа гэртээ сууж байтал утас дуугарч, Үүл авч л дээ. Тэгтэл нийслэлийн цагдаагийн дарга Наваансүрэнгийн Ганболд нилээн халамцуу маягтай:

 Бат-Үүл ээ, битгий гадагшаа гараарай! Зоригийг алчихжээ…

 Юу яриад байна аа, ямар Зоригийг? гэтэл нь

 Шар Зоригийг

- Юун шар Зоригоо?

Санжаасүрэнгийн Зоригоо. Би одоо ингээд танайд очлоо гээд утсаа тавьчихаж. Яахаа ч мэдэхгүй болчихоод зогсож байтал нь Ганболд тун удалгүй орж ирж л дээ. Нээрээ халамцуу, за тэр нь ч яахав, ажлын дараа тийм юм болдог л байлгүй. Тэгээд:

 За одоо хоёулаа Зоригийн руу очно оо гэж.

-Яах гэж байгаа юм бэ? гэсэн чинь:

-Тэнд намынхан чинь цугларчихаад байгаа гэж. Үүл хувцсаа өмсөөд малгайгаа өмсөх гэтэл олдоггүй гэнэ.
Тэгтэл ээж гадаа салхинд сууж байхдаа өмсөж байсан саравчтай цагаан цэнхэр өнгийн даавуун малгайгаа аваад өгчээ. Арван сарын хоёрон гэдэг чинь тэгтлээ ч хүйтэрчихээгүй цаг шүү дээ. Түүнийг нь толгой дээрээ тавиад л гараад явчихаж. Ганболд ч шууд л Зоригийн гэрт дагуулаад очсон, орсон байгаа юм.

 Энэ чинь яаж байгаа юм бэ? Хэргийн газар шууд ингээд орчихож болох юм уу? гэсэн чинь:

 Болно оо, болно ор! гэжээ.

Орох гэтэл хаалганд юм тээглэхэд нь хартал талийгаачайн цогцос байж байх юм гэнэ. Хаа сайгүй цус болчихсон байж. Ороод очтол цаана нь талийгаачийн ах нь, намын нөхөд, Ша.Батбаяр, С.Эрдэнэ гээд хэдийнээ өчнөөн хүн орчихсон харагдсан байгаа юм. Ороод жаахан сууж. Тэгтэл тухайн үед Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байсан Элбэгдорж ч ирж, юу ч ярьсан юм, Засгийн газрын ордон руу ч юм уу явцгаах болж, хуралдаж яаралтай арга хэмжээний шийдвэр гаргахаар. Тэгээд гараад Элбэгдоржийн машинд суух гэж явснаа малгайгаа гэнэт санаж.
-Малгайгаа мартчихаж, ороод аваадахъя гэхэд нь, Элбэгдорж “За за дараа бол, хүмүүс хүлээгээд байна!” гээд яаруулж, тэгэхээр нь орцны үүдэнд зогсож байсан цагдаад ч хэлж. Ингээд малгайгаа сая дээр мартчихсан байна шүү гэж Ерөнхий зөвлөлийн гишүүд Элбэгдоржийн өрөөнд тэр дорхноо цуглаж, алуурчдыг яаралтай олж тогтоох арга хэмжээ авахдаа гадаад тусламж авах, хүн ардыг хэт сандралд оруулахгүй байх, улс төрийн ашиг хонжоо маягаар дэвэргэхийг хориглох гээд маш тодорхой арга хэмжээнүүдийг түргэвчлэн авах шийдвэр гаргахаар ярилцсан юм билээ. Даанч тэр арга хэмжээнүүд үр дүнгээ өгөөгүй гэж Үүл одоо ч харамсаад бардаггүй юм” хэмээн бичжээ.

Э.Бат-Үүлийн хамгийн сүүлд өгсөн хурууны хээ, үс, цусны шилжилгээ яллагдагчаар татах үндэслэл болсон уу?

Одоогоор Э.Бат-Үүлд таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл бүхий тогтоолыг мөрдөн байцаагчаас Прокурорт ирүүлээгүй. Хэрэв ирүүлсэн тохиолдолд Прокуророос шүүхэд танилцуулж шийдвэрлэдэг.

Мөн хэрэг гарсны дараа хэргийн газарт нэвтэрсэн бүх хүмүүсээс холбогдох шинжилгээний дээж авч байсан байгаа юм. Энэ үед Э.Бат-Үүл хурууны хээний шинжилгээний дээж хэд хэдэн удаа өгч байсан байдаг.

Харин сүүлд буюу Б.Булганыг баривчилсаны дараагаас хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ажлын хэсгийн мөрдөн байцаагч нар шинжилгээ авах шаардлагатай байгааг өөрт нь удаа дараа мэдэгдэж байжээ.

Гэвч Э.Бат-Үүл тодорхой шалтгааны улмаас хойшлуулж байсан. Ингэж явсаар түүнийг яллагдагчаар татагдахын өмнөхөн хурууны хээ, үс, цусны шинжилгээ авсан.

Магадгүй энэ шинжилгээнээс үүдэлтэйгээр түүнийг яллагдагчаар татсан байхыг үгүйсгэхгүй.

Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарыг буруутгасаар ирсэн Д.Нинж хаачив?

С.Зоригийг алагдахаас нэг жил гарны өмнө МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүн Б. Билэгт Согтуудаа «Энэ хулгайчууд Ардчилсан холбоо, намаа алаад дууслаа. Одоо байдлыг аврахын тулд С.Зориг нь алагдаж ардын баатар болох, Ц. Элбэгдорж, Э. Бат-Үүл нар нь урьд өмнө байгаагүй том лидерүүд болох боломж байна даа» гэж хоёр ч удаа ярьж байжээ.

С. Зоригийг амьд байсан цагт Ц. Элбэгдорж, Э. Бат-Үүл нар түүний дээгүүр давж төрийн өндөр албан тушаалд суух ямар ч боломж байгаагүй. Тиймдээ ч С.Зоригийг аллаа гэхэд зөвхөн энэ хоёр хүнд л ашигтай байсан учир тэд аллага захиалсан гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд нэлээд гардаг байсан ч тэгэс хийгээд намждаг байв.

Мөн С.Зоригийг алагдсны дараа “Э. Бат-Үүл тухайн  үеийн УИХ-ын гишүүдийг албаар хэргийн газар дуудан, ирүүлж, талийгаачийн цогцсон дээгүүр алхалж, бүх ул мөрийг нь санаатайгаар балласан уу. Мөн аллага гарсны маргааш буюу 1998 оны 10 дугаар сарын 3-ны өглөө 10 цагийн үед Монголын Ардчилсан холбооны тэргүүлэгчдийн байранд «Н. Багабанди болон МАХН-аас С. Зоригийн амь насыг нэхье» гэсэн зорилготой нөхдүүд цуглахад Э. Бат-Үүл сандран гарч ирж «Би та нарт нэг хариуцлагатай мэдэгдэл хиймээр байна. С. Зоригийн үхэлд Н. Багабанди ч хамаагүй, МАХН ч хамаагүй. Та нөхөд битгий хамаагүй жагсах гээд бай л даа» гэж гуйж байсан тухай Д.Нинж ярьжээ.  Ардчиллын анхны 13-ын нэг болох Монголын ард түмний хянан шалгах хорооны дарга Д. Нинж хэмээх эр одоогоос дөрвөн жилийн өмнө дээрх асуудлыг илчлэн, хэвлэлд ярилцлага өгч байсан юм. Энэ хүн ярилцлага өгснөөс хойш нам жим болсон нь олон нийтийн сонирхлыг одоо ч татсаар байна.

Д.Дуулим

grandnews.mn


URL:

Нэр: best essay writing service Огноо: 21 July 2018

L’appГ©tit vient en mangeant.

Нэр: automated web scraping software Огноо: 25 July 2018

La fortune vient en dormant.

Сэтгэгдэл бичих