Хар тамхи наймаалцсан долоон хүнийг баривчлав

192868-19092016-1474248440-287944876-1Цагдаа нар хар тамхи хууль бусаар зарж борлуулдаг бүлэг этгээдийг өнгөрсөн баасан гаригийн үүрээр баривчлав.

Тэд Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт хар тамхины хууль бус наймаа явуулж байжээ. Баривчилгааны үеэр сэжигтнүүд цагдаа нарт халдаж зугтахыг завджээ.

Тиймээс тэдний эсрэг галт зэвсэг хэрэглэж 18-35 насны долоон хүнийг саатуулсан байна. Тэднээс хар тамхины хэд, хэдэн төрлийн бодисыг хурааж авсан бөгөөд тэдний гурав нь энэ төрлийн хэргээр шалгуулж байжээ.

Зууны мэдээ

 


URL:

Сэтгэгдэл бичих