iPhone 7 зарагдаж эхэлсэн эхний өдөр Хятадын гаальчид 400 гаруйг хураажээ

12Өнгөрсөн Баасан гарагт дэлхийн 28 оронд iPhone 7 гар утас зарагдаж эхэлсэн. Тэгвэл тухайн өдөр Хонг Конгтой хиллэдэг Шеньжэний гаалийнхан 400 гаруй iPhone 7 утсыг хулгайгаар Хятад руу нэвтрүүлэх гэсэн хэргийг илрүүлжээ.

Ганцхан Баасан гарагт гаальчид 60 ийм тохиолдол илрүүлсэн нь бүгд биедээ нууж нэвтрүүлэх гэсэн хэрэг байсан гэнэ. Хуулийн дагуу иргэд нэг ширхэг ийм утсыг хилээр татваргүй нэвтрүүлж болдог. Харин илүү тоотой бол нэмэлт утас тутамд 15 хувийн татвар ноогдуулдаг аж.

Хулгайгаар нэвтрүүлэгчдээс нэг нь 44 ширхэг iPhone 7 утсыг биедээ нуусан байжээ.

Уг нь Хонг Конг, Хятад улсууд аль аль нь Apple-ийн iPhone 7 утсыг зарж эхлэх улсуудын тоонд багтсан ч эрэлт хэт өндөр байгаагаас олдоц муу байгаа юм.

Бээжингийн хар зах дээр шинэ iPhone 7-г өндөр үнээр дамлан худалдаж байна. Хамгийн эрэлттэй байгаа 256GB багтаамжтай гялгар хар өнгөтэй iPhone 7-ыг Алибабагийн Таобао сайт дээр 10,000 юаниар зарж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Харин үүнийг Apple-ийн дэлгүүрээс авахаар бол 2-3 долоо хоног хүлээхээр байгаа юм.

 

Эх сурвалж: South China Morning Post


URL:

Сэтгэгдэл бичих