ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН УЛМААС ХОХИРСОН ИРГЭД МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ

109:00 цагт: Гадаад харилцааны яамны байранд “Монгол, Хоккайдогийн бизнес форум” болно.

10:00 цагт: НМХГ-ын хурлын танхимд он гарснаар импортоор орж ирсэн, шаардлага хангаагүй устгасан бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл хийнэ.

10:00 цагт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10 давхрын хурлын танхимд Дэлхийн сонсголгүй иргэдийн эрхийн өдрийг тохиолдуулан Монголын сонсголгүй иргэдийн холбоо болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд хэлэлцүүлэг хийнэ.

11:00 цагт: “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын шатрын холбоо, Монгол туургатан шатрын холбоо хамтран “Их нүүдэл 2016” олон улсын тэмцээн зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: МН мэдээллийн төвд “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн” улмаас хохирсон иргэд олон нийтэд хандаж мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, Канад Улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр 2016 оны УИХ-ын cонгуулиар нэр дэвшиж, кампанит ажлаа өрнүүлж буй эмэгтэйчүүдийн талаар “Тэгш боломж” баримтат кино бүтээсэн бөгөөд уг киноны нээлтийн үйл ажиллагаа Туушин зочид буудлын 5 давхарт хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй болно.

Батлан Хамгаалах Их Сургуулийн түүхт 95 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд:

12:00 цагт: Гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт
15:00 цагт: БХИС төгссөн болон ажиллаж байсан төрийн түшээд, бизнесменүүдийн уулзалт, тугандаа хүндэтгэл үзүүлэх ажиллагаатай.


URL:

Сэтгэгдэл бичих