Гэр бүлийн хоёр боом туссан малдаа вакцин хийлгэж байгаад халдвар авчээ

6jcp83an80oetbg7hkj6mcnt98Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс боомоор өвчилсөн хоёр иргэний талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Тухайлбал, энэ сарын эхээр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт иргэн Э боом өвчний шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдэж, шинжилгээгээр боом өвчин туссан нь тогтоогдсон байна. Өвчилсөн хүмүүс гэр бүлийн хоёр аж. Боом өвчтэй малдаа вакцин хийлгэж байгаад өвчний халдварыг авсан байж магадгүй гэдгийг албаныхан онцолж байна. Эхнэр, нөхөр хоёрын цус, ийлдэс, шархны хальс, шүүдэс зэргээс дээж авч ЗӨСҮТ-д шинжилгээнд ирүүлжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих