”Анод”-ыг дампууруулсан гэгдэх Д.Баярсайхан ”Төрийн банк”-ыг толгойлох боллоо

Төрийн албаны томилгоо ид явагдаж, МАН-ын тодотголтой бүхэн бялуу хүртсээр байна. Тухайлбал Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар тус банкны захирлаар Д.Баярсайханыг томилжээ. Тэрбээр МАН-ыг засгийн эрх барих бүрийд томоохон бялуу хүртсээр ирсэн нэгэн бөгөөд энэ удаад ч нэлээд хариуцлагатай албан тушаалд заларч дөнгөв. Тэгвэл Төрийн банкийг толгойлох үүрэг хүлээсэн Д.Баярсайхан гэж хэн бэ гэдгийг хүргэж байна.

4pqggl0v7c9986odcs431lj87t

 

Д.Баярсайхан хаана, ямар боловсрол эзэмшив

 

1983 онд Улаанбаатар хотын 24-р сургуулийг дүүргэсэн тэрбээр 1988 онд ОХУ-ын Техникийн дээд сургуулийг уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгсчээ. Мөн 1996 “Шихихутуг” дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр, 2006 онд Шинэ Зеландын “Виктория” их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан байна.

 

Ахын хайр хүнддэж, аавын хаалга татах дөхжээ

 

Уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй тэрбээр 1988-1990 онд Хэнтий аймгийн Бор өндөр сумын уурхайд машинистаар ажил амьдралынхаа гарааг эхлүүлж байжээ. Харин 1996-2004 онд Хуульзүй, дотоод хэргийн яамны төлөвлөлтийн газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэнээр ажиллаж байгаад хуульзүйн бодлогын газрын дарга хүртлээ дэвшин ажиллажээ. Түүнчлэн МАН-ыг 2008 онд засаг бариж байх үед Д.Баярсайхан Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдсон ч түүнийг 2014 онд З.Энхболдын танхим хариуцлагагүй ажиллаж байна гэж үзэн ажлаас нь чөлөөлж байсан юм.

 

Тодруулбал, тус онд Санхүүгийн зохицуулах хороонд Аудитын газраас шалгалт хийхэд “Хангалтгүй” дүн үзүүлсэн байна. Мөн УИХ-ын даргын тодотгосноор Монголын Хөрөнгийн Биржийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон нь Санхүүгийн зохицуулах хорооны ажилтай давхар холбогдож байгаа учир Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагыг огцруулах нь зүйтэй гэж үзэж ажлаас нь чөлөөлж байсан юм.

 

Тухайн үед Д.Баярсайханыг ийнхүү дэвшиж, томоохон суудалд заларсны цаана УИХ-ын гишүүн ах Д.Лүндээжанцанг нь байгаа гэдгийг хэлэх хүн олон байсан билээ. Гэвч “том” ахын хайр түүнд хүндэтсэн үү тэрбээр СЗХ-ны дарга байхдаа багагүй хэл аманд өртөж, шүүхийн хаалга хүртэл татаж байжээ.

 

Анод банкны дампууралд Д.Батсайхан юуны учир холбогдов

 

Д.Баярсайхан нь Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллахдаа нэлээд будлиан хутгасан гэгддэг. Тэрбээр Анод банкны алдарт гурваас чамгүй шан хүртэж хувьцаа гаргах зөвшөөрөл өгсөн хэрэгт сэрдэгдэж байсан юм. Д.Лүндээжанцан гишүүний дүү өөрөө бус банкинд хувьцаа эзэмшдэг байсан гэдэг. Хэдийгээр хэвлэлээр нэг бүр нь 5000 төгрөгний үнэтэй тавхан ширхэг Анод-ын хувьцаа надад байсан гэж өөрийгөө зөвтгөсөн ч хувьцаа худалдан авч хохирсон Анод-ын хувьцаа эзэмшигчид түүнийг булхайг илрүүлж, зэсийг нь цухуйлгасан гэдэг.

 

Тодруулбал, Д.Баярсайхан СЗХ-ны даргын хувиар Анодыг нээлттэй хувьцаат компани болгох 100,122, 199 дүгээр тогтоолыг тус, тус гаргасан байдаг. 100 дугаар тогтоолыг гаргахдаа “Банкны гишүүд хувьцааны төвлөрсөн мөнгийг зарцуулах эрхгүй” гэж заасан байдаг ч, удалгүй тэрхүү тогтоолдоо нэмэлт өөрчлөлт оруулан 122 дугаар тогтоол гээчийг үйлдэхдээ  “Анод банкны хувьцааны ашгийг хөрөнгө оруулагчид хүртэж болно” гэж тусгасан байдаг аж.

 

Уг нь тэрбээр тогтоол үйлдэж, зөвшөөрөл олгох ёсгүй байсан бөгөөд Анод банкийг хуурамч хувьцаа гарган, ард иргэдийг мэхлэх гээд байгааг тэр мэдэж байсан гэдэг юм билээ. Учир нь Анод банк дампуурахаас 6 сарын өмнө БНСУ-аас манай улсад суугаа ЭСЯ-наас Монголын хөрөнгийн биржийн дарга Р.Содхүүд хаягласан албан тоотыг СЗХ-ны даргын хувиар хоёр нүдээрээ харсан гэдгийг нь хэлэх эх сурвалжууд байдаг аж. Ер нь бол Анодынхон “Шенань” банктай хэлэлцээ хийгээгүй биш хийсэн байдаг. Гэвч тус банкны зүгээс  2008 оны хавар “Дэлхийн санхүүгийн хямрал болж байна. Бидний эзэмшил солигдож байна. Тиймээс энэ асуудлыг  хойшлуулъя”  гэх байр суурийг илэрхийлж байж. Нэг ёсондоо манай зүгээс тавьсан саналд татгалзсан хариуг боловсноор өгөөд байхад нь манайхан үүгээрээ баахан асуудал дэгдээж, нэр сүрийг нь барьж гүйгээд байсан нь Монгол дахь БНСУ-ын ЭСЯ-наас албан бичиг гаргахад хүргэсэн байдаг.

 

Тэр албан бичигт нь:  БНСУ-ын Элчин сайдын яамнаас 2008 оны тавдугаар сарын 19-нд ММ6 149/2008 тоотоор Монголын хөрөнгийн биржийн дарга Р.Содхүү танаа: Монголын Анод банкны IPO болон Капитал increase-ийн талаархи БНСУ-ын “Шенань банк”-ны байр суурийг уламжилъя.

 

2008 оны тавдугаар сарын 19-23-ны хооронд явагдах Анод банкны IPO болон Капитал increase-ийн тендерийг хариуцаж буй “Си Си Пи” компани нь өнгөрөгч тавдугаар сарын эхээр БНСУ-ын “Шенань банк” болон өөрийн түншээрээ дамжуулан 4900000 ширхэг хувьцааг худалдан авна гэсэн мэдээлэл өгсөн нь ор үндэсгүй худал зүйл бөгөөд тус банк, түүний түнш тендерт оролцох бодолгүй гэдгээ манай ЭСЯ-нд албан ёсоор мэдэгдсэн.

 

Иймээс дээрх компанийн мэдээлэлд итгэсэн IPO болон paid-ийн капитал increase-ийн тендерт оролцох гэж байгаа хөрөнгө оруулагчдыг болзошгүй хохирлоос сэргийлэхийн тулд холбогдох Үнэт цаасны компаниудад үнэн бодит мэдээллийг зарлан залруулахыг хүсьө. “Хувийг Монгол Банк, Сангийн яаманд хэмээн бичсэн байдаг. Тэгэхээр Монголын хөрөнгийн бирж, Монгол Банк, Сангийн яаманд хүргэгдсэн эл албан бичиг Санхүүгийн Зохицуулах Хороонд ч хүргэгдсэн байдаг.

 

Тэгсэн ч Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан гэхчлэн холбогдох байгууллагын нөхдүүд эл албан бичгийг мэдсээр байж мэдээгүй царай гарган, Анодын хувьцаа гаргах үйл ажиллагааг хууль журам зөрчин зөвшөөрсөн байдаг” хэмээн тухайн үед нэгэн хэвлэлд өгүүлж байжээ.

 

24tsag.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих