Мөрийтэй тоглоомчин Д.Загджав УБТЗ-ын даргын суудлыг хэдээр үнэлэв?

babef25f2b883fd271695a1b18364305Монгол-Оросын хувь нийлүүлсэн  нийгэмлэг УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатарыг чөлөөлөх тухай албан ёсны шийдвэр гараагүй ч энэ суудлын төлөөх тэмцэл МАН дотор хүчээ авчээ. Эх сурвалжийн мэдээллээр уг албан тушаалд гурван ч хүний нэр яригдаж байгаа гэнэ. Тодруулбал УБТЗ-ын орлогч дарга Л.Халтар, Д.Жигжиднямаа, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нарын нэр дуулдаж байна.

УБТЗ-ын орлогч даргын албыг хашиж буй  Д.Жигжиднямаагийн хувьд мэргэжлийн хүн гэх тодотголтой ч түүний цаана УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы нөлөө бий.
Харин УИХ-ын гишүүн асан Д.Загджавыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат зүтгүүлж байгаа гэх. УИХ-ын гишүүн асан Д.Загджавын хувьд бүр 2012 оноос тус газрын  даргын суудалд санаархаж явсан түүхтэй. Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад 2008 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшин гишүүн болсон ч тойрогтоо хийсэн олигтойхон ажил хомс байснаас намаасаа нэр дэвших эрх авч чадаагүй гэдэг. Түүний хувьд гишүүн болсон цагаасаа мөрийтэй тоглоом, нүүрс, газрын наймааны асуудалд  холбогдож хэвлэлээр бичигдэх нь олширсон.  Тэрбээр  МАХН-д  элсэхээр шийдээд  байхад нь УБТЗ-ын даргын суудлыг санал болгон байж болиулсан гэдэг.  Хоёр сонгууль  өнжсөн  тэрбээр өнгөрсөн хугацаанд  Энхтайван найрамдлын төлөө Монголын холбооны ерөнхийлөгчөөр ажилласан. Түүний өрсөлдөгч нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы нөмөр нөөлөгт багтсан орлогч дарга Д.Жигжиднямаа.  Өөрийнхөө хүнийг эрх ашгийн зөрчилтэй газартаа даргаар тавих хүсэл нь Б.Дэлгэрсайханых. Тэрбээр үүнийхээ төлөө намдаа 500 сая төгрөг  хандивласан тухай хэвлэлүүд   бичиж эхэллээ. 500 сая төгрөг бага мөнгө биш ч УБТЗ-ын даргын суудлыг илүү үнэд хүргэсэн хүн нь Д.Загджав гэнэ.
Хэдэнтээ бүтэлгүйтсэн Д.Загджав энэ удаа  гарцаагүй албан тушаалд очихоор намдаа мөн л их хэмжээний мөнгийг хандив нэрээр цацсан  гэх мэдээлэл байна.
Нөгөөтэйгүүр МАН баруун солгойгүй өөрсдийн хүмүүсээ албан тушаалд томилж буй ч УБТЗ-ын даргын албан тушаалд Оросын талын зөвшөөрөлгүйгээр хүрч зүрхлэхгүй. Энэ сарын 14-15-ны өдрүүдэд болсон  “Транссибирийн тээвэрлэлтийг зохицуулах зөвлөл” олон улсын байгууллагын 25 дугаар нэгдсэн хуралдаанд оролцохоор Монгол Улсад ирсэн  ОХУ-ын “РЖД” нийгэмлэгийн ерөнхийлөгч О.В.Белозёровтой Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд нар  уулзсан. Уг уулзалтаар хувь нийлүүлэгчдийн хурлыг  хуралдуулах, УБТЗ-ын  Ерөнхий хорооны гишүүдийг солих, цаашлаад УБТЗ-ын даргыг яаралтай өөрчлөх асуудлыг ярилцсан нь дээрх  мэдээллийг нэг талаас баталлаа.
Б.Сондор
zuvsongolt.mn

URL:

Нэр: zochin Огноо: 28 November 2016

тэнэг юмыг болиосой . юу ч хийхгүй. зөвхөн өөрийнхөө төлөө л ажиллана даа

Сэтгэгдэл бичих