Эмэгтэй хүнийг дур тавиулахын тулд +18

seks-horoskop-favНийт эмэгтэйчүүдийн 40 орчим хувь нь сексээс дур ханамж огт авдаггүй, 15 хувь нь хааяа, ховорхон мэдэрдэг гэсэн үзүүлэлт бий. Гэтэл эрчүүдэд ийм асуудал огт байхгүй гэж хэлж болно. Учир нь 2000 эрэгтэй тутмын ганц нь л бэлгийн амьдралаас огт таашаал авдаггүй ажээ.

Эмэгтэйчүүд өөрийн сэтгэл хөдлөлөө байнгын нэг хавьтагчдаа итгэлтэйгээр гаргаж түүнд дасан зохицдог. Илэн далангүй ойр дотно харилцаа, дасан зохицол, харилцан ойлголт нь л эмэгтэй хүний дур тавих түлхүүр гэнэ шүү. Сексээс дур ханамж авч чаддаг болсон эмэгтэйчүүдийн мөн 80 гаруй хувь нь байнгын хамтрагч, хань нөхөртэй болж нийгэмд эзлэх байр суурь нь дээшилж, эдийн засаг санхүүгийн хувьд ч боломжтой болдог гэдгийг нотолж байна. Доктор Элен Каплан хэлэхдээ эмэгтэй хүнийг дур тавиулахын тулд эрчүүдийн мэдэх ёстой 5 зөвлөгөөг танд хүргэе.

1. Тухайн бүсгүй бүр дур тавилтанд хүрэх өөрийн “замтай”. Зарим нь үтрээний, зарим нь хэлүүний, зарим нь анус эсвэл тухайлсан сэрлийн ганц цэгт төвлөрсөн, эсвэл холимог байж болно. Мэдээж хэрэг хиймэл эрхтнүүд, чичиргээ, доригиот аппаратууд болон сексийн өмнөх тоглоом нь бүсгүйг хурдан дур тавиулах нэг түлхүүр юм. Гэвч яаран механик хүчлэлтэнд дасахгүй, орохгүй байхыг хичээгээрэй.

2. Эрэгтэй нь эелдэг, зөөлөн байж бүсгүйгээ дур тавьж сурах хүртэл итгэлтэй хамтран зүтгэгч, туслагч нь байх хэрэгтэй. үүнд секс хийх гэж буй нөхцөл байдал, гэрэлтүүлэг, хөгжим, хэн хэний нь биеийн байдал, бэлтгэл, харилцан итгэл, сэтгэл санааны илэн далангүй халуун дулаан байдал гээд юуг ч өчүүхэн зүйл гэж орхигдуулж болохгүй.

3. Эр хүн бүсгүйг нь чухам юу хамгийн ихээр сэрлийг нь хөдөлгөж байна гэдгийг тодорхой мэдэж байх ёстой. Эмэгтэй хүнийг биеэ чөлөөтэй байлгаж идэвхтэй байхад нь эрэгтэйн дэмжлэг ихээхэн чухал байдаг. Яг хурьцлын явцад бүсгүйгээсээ асууж, харилцан ярилцсанаар хамгийн чухал цэгүүдийг өдөөх байдлаар дур тавилтыг эрчимжүүлнэ.

4. Дур тавилт бүр харилцан адилгүй янз бүр илэрдэг гэдгийг сайтар ойлгох нь чухал. Зарим талаар согтууруулах ундаахэрэглэхтэй төстэй ч гэж хэлж болно. Зарим эмэгтэй дарс, ундааг тавьж, тамшаалж уух дуртай байхад зарим нь хатуу юмыг шуудхан ганц залгих нь дээр гэж үздэг шүү дээ. Дур тавилт нь оргилж буй галт уулын дэлбэрэлт шиг хурц, орилоон чимээтэй, үг авиатай, тэсэрч дэлбэрч илрэхэд зарим нь удаан хугацааны турш илрэх баяр хөөрийн байдалтай ч байж болно. Сексээс таашаал авдаг эмэгтэйчүүдийн 10 хувь нь “олон дахин” буюу угсраагаар дур тавьж чаддаг байна. Чухам ийм бүсгүй эрчүүдэд илүү таалагддаг.

5. Ихэнх тохиолдолд гэр бүлийн хатуу хүмүүжил, шашны итгэл үнэмшил, ёс сургаал зэрэг нь бүсгүйг өөрийгөө сексийн үед бүрэн чөлөөтэй, хүссэнээр байх боломжийг хязгаарлаж байдаг. Эрчүүдийн гол зорилго нь энэ хатуу ширүүн, нууц далд зүйлийг саармагжуулж өгөх явдал юм. үүний тулд өөрийн бүхий л авъяасаа гаргах хэрэгтэй болно. Сайн дарс, сайхан хөгжим, эелдэг ялдам үг, зохих тансаг үнэртэн гээд л. Секс гэдэг бол зүгээр бие махбодын үрэлцээн, хөдөлгөөн, биеийн тамирын дасгал биш, харин харилцан хүндлэл, итгэл, халуун янаг сэтгэлийн илэрхийлэл юм.

Жинхэнэ эр хүн бүсгүй хүний дур тавилтыг шагнал гэж боддог, өөрийгөө үнэлэх нэг хэмжүүр гэж бодож энэ нь бүсгүй хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, сэтгэл зүй болон биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэдгийг ойлгох хэрэгтэй юм


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.