Таван настай хүү цаазын ял гүйцэтгэв

6nobul262ncpqneotjnpl37i8vИракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр олон нийтийн сүлжээнд 15 минут үргэлжлэх видео бичлэг байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Бичлэгт террористууд барьцаанд байгаа Иракийн ардын армийн цэргүүдийг цаазалж буйгаар бичигджээ. Иракийн Мосул хотноо террористууд цаазын ялаа гүйцэтгэсэн байна.

Террористууд өмнө нь цаазын ял гүйцэтгэхдээ хүүхдүүд ашигласан олон тохиолдол бий. Тэгвэл террористууд цаазын ял гүйцэтгэхдээ тавхан настай хүүг ашигласан нь олныг цочирдуулсан байна.

“Жихади Жуниор” гэх таван настай Британи хүү “Муу урвагчид. Тагнуулчид үхэх ёстой” гэж хэлээд барьцаанд байсан гурван эрийг буудан хороожээ. Хүүгийн жинхэнэ нэрийг Иса Дар гэдэг юм. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард ээж Грасе Дарийн хамтаар сураггүй алга болжээ. Британийн тагнуулынхан хүүгийн ээжийг террорист бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэж байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих