”Бали” аралд амарч яваа дуучин Нара эмэгтэй гишүүдээс ”юу” хүсэмжлэв

14352451_1268060059893497_1840788614695014582_o

Бүсгүйчүүдээ бас залуусаа доорх саналыг дэмжиж байвал комментоор дэмжиж байна эсвэл шаардаж байна гэж бичиж хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэнэ үү

Сайн байна уу эрхэм хүндэт УИХ-н эмэгтэй гишүүд…

З.Нарантуяа
М.Билэгт,
Г.Мөнхцэцэг
Н.Амарзаяа
Н.Оюундарь
Д.Оюунхорол
Б.Саранчимэг
Д.Сарангэрэл
Ц.Цогзолмаа
М.Оюунчимэг
А.Ундраа
Н.Гарамжав
Б.Ундармаа….. нараа

9н сарын 1ээс эхэлж хэрэгжих байсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг илүү сайн төгс төгөлдөр болгон нэн даруй сэргээн батална гэсэн нэрийдлээр буцаан татах санал хураалтанд З.Нарантуяа гишүүнээс бусад бүх эмэгтэй гишүүд дуу нэгтэйгээр дэмжин цуцалсан.

Гэвч бүтэн сар өнгөрөх шахаж байхад та бүхний өнөөх төгс төгөлдөр хууль чинь ч таг харин энэ хугацаанд олон олон эмэгтэйчүүд хүчирхийллийн улмаас амь насаа алдаж эрүүл мэнд сэтгэл санаагаараа хохирогч болсоор байна.. Бүр сүүлдээ хэвлий дэх үртэйгээ хамт хүчирхийллийн золиос болж хорвоог орхиж байна!!!

Эмэгтэй хүн эмэгтэй хүнийхээ зовлон жаргалыг илүү ойлгож амьдралд нь нэмэр дөхөм болсон хууль санаачилж батлаж тэгснээр амьдрал маань илүү сайхан болох болов уу гэсэн итгэл сэтгэлээр та бүгдийг өөрсдийнхөө төлөөлөл болгон сонгосон болов уу гэж боддог учраас онцгойлон эмэгтэй гишүүд та бүхэнд хандаж байна.

Тиймээс та бүхэн хүчирхийллийн хуулийг тодорхой хугацаа товлож тэр хугацаандаа хуулиа батлаж, мөн хэрэгжилтэнд хяналт тавьж дахиж нэг ч хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос болж энэ хорвоог эмгэнэлтэйгээр орхихгүй байхын төлөө монгол хүүхэд, эмэгтэйчүүдийг айдас түгшүүргүй амар амгалан амьдардаг байхын төлөө бодит арга хэмжээг авна уу гэж нийт охид,эмэгтэйчүүд уламжилж байна


URL:

Сэтгэгдэл бичих