Эмэгтэй гишүүдийн айлчлал нэртэй “зугаалга” тасрахгүй нь

7f3060dc75cf1ea3d501d8abe67d3715_1200МАН-ынхан үнэмлэхүй олонхи болсныхоо хэрээр ёстой л нэг дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна.  Түүгээр ч барахгүй УИХ-ын гишүүд хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлнэ, зардлаа таная гээд л хэсэг ярьсан.

Гэвч тэд хэлсэн амлалтдаа хүрдэг хүмүүс үү, үгүй юу гэдэг нь одоо харагдаж эхлээд байна даа. Ганцхан жишээ дурьдахад л, өнөөх хатан ухаанаар төр удирдаж, “МАНдуулна” хэмээн бахархаад байсан эмэгтэй гишүүд маань гадаад дотоодод аялж, галуу шувууны мах идээд зугаалаастай.

Онцлоод хэлбэл, МАН-ын зургаан эмэгтэй гишүүн БНСУ-ын парламентын гишүүн Ким Ён Жүний урилгаар тус улсад айлчлал нэртэй “амралт зугаалга” хийгээд завгүй явна. Уг нь өнгөрсөн парламент одоо байгаагаас цөөн буюу 11 эмэгтэй гишүүн байсан. Гэхдээ тэд санаа нэгтэйгээр хүүхэд, эмэгтэйчүүдтэй холбоотой олон асуудлыг шийдэж чаддаг байлаа.

Харин энэ удаагийн парламент бүр олон буюу 13 эмэгтэй гишүүнтэй болсон. Гэтэл тэдний дуу хоолой яг хэрэгтэй үед гарахгүй байгаа нь хачирхалтай. Харин ч энэ үеэр айлчлал нэртэй аялал зугаалга хийгээд түүнийгээ баталгаажуулан патиараа татуулсан шигээ цахим ертөнцөөр “гангарч” байх юм. Хямрал дээд цэгтээ тулж байхад эд нар хэний мөнгөөр явж байгааг шалгах хэрэгтэй бус уу. Нөгөө хэмнэлт энэ тэр хаа байна вэ. Хүчирхийллийн эсрэг хуулийг хойшлуулж, хайран сайхан залуу бүсгүйчүүд балмад нөхрийнхөө гарт амь үрэгдэж байхад тэд зугаалж явна. Гутамшигтай юм даа.

Ж.Өөдлөн

mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих