ГХЯ: Газар хөдлөлтийн голомтод 110 монгол иргэн байна

БНСУ-ын Умард Кёнсан мужийн Кёнжү хотын орчимд өчигдөр 3.5 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.

3504

Энэ удаагийн газар хөдлөлтийг өмнө нь тус улсын түүхэнд анх удаа хамгийн хүчтэйд тооцогдсон 5.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн үргэлжлэл хэмээн Солонгосын мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Одоогоор ямар нэгэн хохирол учраагүй байгаа юм байна.

 

Харин Сөүл дэх манай улсын ЭСЯ-ны мэдээлснээр газар хөдлөлтийн голомт, Кёнжү хотод манай улсын 110 иргэн оршин сууж байгаа аж. Тэд газар хөдлөлтөд өртөөгүй байгаа гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих