Брэд Питт: Жоли тамын хаалгыг нээчихлээ

55Анжелина Жоли өөрийг нь буруутгасан үндэслэлүүдийг сонсоод Брэд Питт маш ууртай байгаа аж. Тэрээр, Жоли тамын үүдийг нээчихлээ, одоо гэр бүлийг маань сэтгүүлчид байнга мөрдөж мөшгих болно хэмээн мэдэгдлээ гэж The Daily Mail сонинд мэдээлсэн байна.

Үнэхээр ч, алдартай хосуудын амьдардаг холливудын байрны ойр орчимд папарацци сэтгүүлчид өтний батгана шиг бужигналдан, тэр хавьд цагдаагийнхан байнга жижүүрлэж байгаа гэнэ.

Энэ сарын 20-нд Брэд Питт, Анжелина Жоли нарын салалтын мэдээ ил тод болсноос хойш тэдний тухай элдэв мэдээлэл хаа сайгүй түгэх болжээ. Салалтын шалтгааныг янз бүрээр бичиж байгаа хэдий ч албан ёсны шалтгаан нь бол хүүхэд хүмүүжүүлэх үзэл бодлын зөрүү аж. Тэдний гэр бүлд ойр байдаг эх сурвалжийн өгүүлснээр, Питт хүүхдүүддээ үнэхээр хатуу чанга ханддаг бол Жоли дэндүү зөөлхөн ээж гэнэ.

Мөн Питт архи, марихуан хэт ихээр хэрэглэн, охид хүүхнүүдтэй учир ургуулах нь их тул салалтын шалтгаан болсон гэж зарим нь үзэж байна. Анжелина маш их хартай тул байн байн сэтгэл гутралд ордог гэж ойр дотныхон нь ярьжээ.

Питт-ийн хуучин эхнэр Женифер Энистон тэдний салалтын мэдээг сонсоод, энэ бол үйлийн үр гэж хэлсэн аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.