“Эдийн засгийн хямралаас гарах социалдемократ арга замууд” хэлэлцүүлэг болж байна

14429096_1251935581546901_375762055_n_140192498Монгол Ардын нам Феридрих-Эбертийн сантай хамтран “Эдийн засгийн хямралаас гарах социалдемократ арга зам” сэдэвтэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан, ФЕС-ийн Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Стефан Хробот тэргүүтэй хүмүүс оролцож байна. Үдээс өмнө МАН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан “Эдийн засгийн хямралаас гарах арга замууд” сэвдээр илтгэл тавьсан бол “Эдийн засгийн хямралаас гарах социалдемократ арга зам” сэдвээр ФЕС-ийн Ниелс Хегевиш илтгэл тавьлаа. Харин үдээс хойш “Эдийн засгийн өнөөгийн төрх ба ирэх оны төлөв” сэдвээр МУ-ын ЕС-ын ахлах зөвлөх Н.Энхбаяр, “Санхүүгийн хүндрэлүүд ба нийгмийн сорилтууд” сэдвээр Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар илтгэл тавьлаа.

Хэлэлцүүлэг амжилттай үргэлжилж байна.

Т.Улаан


URL:

Нэр: зочин Огноо: 23 September 2016

хямралаас гарах арга хэмжээнүүд гээд илтгэл тавиад байгаа юм бол эд нар арга замаа мэдэж л байгаа юм байна ш дээ

Сэтгэгдэл бичих