МОБИКОМ-ын ЛУЙВАР…

71e49ca3f4142c056ea8b18e0b6aa67aoriginal

Мобикомын багц шилжүүлэх үйл ажиллагаа бол хэрэглэгчдийг төөрөлдүүлсэн луйвар байна. Хүмүүс за яахав энэ сард л юм чинь гээд ихэнхдээ дуугүй өнгөрч байгаа байх. Аль болох утасны зардлаа хянах, багасгах зорилгоор багцаа шилжүүлж байгаа хэрэглэгчид бүр эхний сардаа 25.000-50.000 төгрөг илүү төлж байгаа гэж бодохоор хэдий хэмжээний луйвар явагдаж байгаа нь тодорхой…
Олон жил барьсан үнэ цэнэ байна гээд дугаараа солихгүй байгаа хэрэглэгчиддээ мобиком үнэхээр хүйтэн цэвдэг хандаж байна. Дугаартайгаа дурын үүрэн телефоны операторт шилжих ажлыг санаатайгаар хойшлуулж, түүнд нөлөөлж байгаа нөхдүүд бол бас тодорхой юм байна доо.
Би яагаад бухимдаж байна вэ гэвэл надад дата үлдэгдэл 5 GB (шинэ сонгосон дата багц) байсаар байтал дата зарсан байна… Дуугүй өнгөрч болох ч өөр өчнөөн олон хүнийг санамсаргүй юм шиг хэр нь санаатай хохироож байгаа гэж бодохоор сэрэмжлүүлж бичлээ…

mobi


URL:

Сэтгэгдэл бичих