Чуулганы хуралдааны цагийг өөрчиллөө

14454064_990367977741085_622216535_oУИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын чуулганы хуралдааны цагийг өөрчлөх захирамж гаргажээ. Захирамжид “УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн пүрэв, баасан гаригт өглөө 10.00 цагт эхэлж үдээс хойш 15.00 цагаас үргэлжлүүлж байхаар тогтоосугай. Энэ захирамжид заасан цагийн хуваарьт нийцүүлэн УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганыг зохион байгуулахыг Байнгын, дэд хороодын дарга нар болон УИХ-ын тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг болгосугай” гэжээ. УИХ-ын чуулганы хуралдаан өмнө нь 09.00 цагт эхэлж 14.00 цагт завсарладаг байсан билээ.

 

Г.Эрдэнэзул /FACT.MN/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.