Л.Гүндалайд мөнгө төл эс бол хэн ч дулаан авахгүй

683788157ec6b180513201Саяхан болж өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгуулиар “Ард түмнээ хайрлая” нам байгуулж, ураг төрлөөрөө нэр дэвшиж манаргаж явсан Л.Гүндалай газрын наймаачин, ард түмнээ “шантаажилан хайрлагч”-аар тодроод байна. Тэрээр Зайсан толгойд зоогийн газар нээж, үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрч буй. Гэхдээ “эрүүл” бусаар сэтгэж, эрүүл бусаар бусдыг хайрласан түүний балгаас болж тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй дөрвөн мянган иргэн энэ өвлийг халаалтгүй байранд өвөлжихөөр болоод байна.” Ард түмнээ хайрлая” намын дарга яагаад ард олноо дааруулж, хайруулж хайрлах болов?

2010 онд “Ану Сервис” ХХК-ийн хөрөнгөөр баригдсан “Дулаан дамжуулах төв”-ийг тэрээр овжиноор ангуучилж ,аль хэдийнэ хэрүүлийн алим болгон хувиргаж чадсан байна.

Дулаан дамжуулах төвийг барьсан газар нь иргэн О.Одсүрэн гэх хүний нэр дээр байдаг гэх ч тэрээр Монголд гэмт хэрэгт холбогдон Солонгос улс руу зугтсан гэдэг үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл байх. Магадгүй энэ нь ч Л.Гүндалайд олз болсон байхыг үгүйсгэх аргагүй.ИйнхүүЛ.Гүндалай тэс ондоо хүний газрыг дулаан дамжуулах төвийг барьсан газрыг “Миний газар” хэмээн зарга үүсгэж, шүүхдэн хөрөнгө булаалцалдах болсны улмаас дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмж ажиллах, эс ажилахадаа тулаад байна. “Ану Сервис”ХХК, Зайсан дэд бүтэц холбоотой хамтран шинээр дулаан дамжуулах төв барьж, хүчин чадлыг нэмэгдүүлснээр Зайсан орчмын хэрэглэгчидийг дулаанаар хангах бэлтгэл ажилыг гүйцэтгэсэн аж. Уг дулаан дамжуулах шугам түүний өмч гэх газраар дайрч өнгөрч байгаа хэмээн Л.Гүндалай мөнгө нэхэж, Зайсангийн иргэдийн дулаанаар хангагдах эрх ашгийг зөрчсөөр ирэв. Тэрээр уг дулаан дамжуулах төвийг барихад нэг ч төгрөгний хөрөнгө оруулалт хийгээгүй байж тавин хувийг нь би эзэмшинэ хэмээн эрүүл бус шаардлага тавьсаар ирсэн аж.

Надад мөнгө төл эс бол хэн ч дулаан авахгүй. Энэ бол түүний 2010 оноос хойш мөрдөж байгаа зарчим. Дөрвөн мянган хүний эрх ашиг хууль бусаар газар эзэмшсэн Л.Гүндалай нарын заргад өдгөө цэг тавих цаг нэгэнт болжээ.Тэрбээр энэхүү маргаандаа Дээд шүүхийг хүртэл ашиглан шүүгчдийг хуурч мэхлэх байдлаар өөрийн талд шийдвэр гаргуулж чадсан гэж бодохоор түүнд хүрэхгүй газар хууртахгүй зүйл үгүй болжээ.

Энэхүү маргааны улмаас Зайсан орчмын бүхий л хотхонууд, үйл ажиллагаа явуулж буй компаниуд дулаанаа авч чадахгүй цаашид хэрхэхээ шийдэж чадахгүй гацаад байна. Намрын сэрүү орж, шөнөдөө агаарын хэмцаг агаар хасах хэм рүү заах тусам Л.Гүндалайн шантааж улам ч гаарч, бөөгийн онгод хэт орвол галзуурал болдог гэгч болоод буй сурагтай.

Дөрвөн мянган оршин суугчийн эрх ашгийг үл хэрэгсэн хууль бусаар газар эзэмших гэж улайрч байгаа улстөрчтэй байна гэдэг энэ нийгмийн хамгийн арчаагүй дүр төрх. Уг нь түүний маргаан үүсгэж, дулааны шугам сүлжээг барьцаалан мөнгө нэхээд байгаа газар хууль ёсоор түүний өмч биш гэдэг нь батлагдсан ч бусдын эзэмшил газараар хөрөнгө оруулсан нэрийн дор шүүхийг хууран мэхэлжөөрийн талд шийдвэр гаргуулсан юм билээ. Тэрээр уг газартай зэргэлдээ нийтийн эзэмшилийн Зайсан толгой өөд өгсдөг зам руу өгсдөг хатуу хучилттай автозамыг өөрийн эзэмшилд хууль бусаар авсан нь ч бас илрээд байгаа.Үүнээс үүдээд тэрбээр тэр хавийн газруудыг минийх хэмээн дөвчигнөдөг болжээ. Яагаад нийтийн эзэмшилийн авто замыг иргэн хүнд өмчлүүлсэн асуудал ч бас сөхөгдөх ёстой. Энэхүү хууль бус нийтийн эзэмшил хатуу хучилттай автозам дээр газар олгосон БОЯ, хотын дарга нарын асуудалыг ч эргэж харах хэрэгтэй болоод байна. Албан тушаалтануудын буруутай үйлдэл, шийдвэр нь дөрвөн мянган иргэний эрх ашгийг зөрчөөд байгаа талаар холбогдох газруудад ханддаг ч өнөөдрийг хүртэл хариуцлага тооцож, шийдвэртэй арга хэмжээ авсангүй.

Нийтийн эзэмшилийн газарт газар хууль бусаар эзэмшсэн, бусдын өмчлөлийн газрын өмнөөс зарга үүсгэсэн, хууль бусаар иргэдийн эрх ашгийг зөрчиж, мөнгө нэхсэн гээд шалгавал Л.Гүндалайгаас багагүй гэм зэм илрэх байх. Газрын гүйдэл гэж нэг юм байдаг. Түүнээс монголчууд ихээхэн цэрвэж, дөлдөг. Өдгөө газрын гүйдэл ил гарч, Л.Гүндалай гэгч газрын гүйдэл илрээд байгаа талаар Зайсан хавийн оршин суугчид эмгэнэх, элэглэхийн завсар ярих болжээ. Төрийгшүүхтэй нь, хийж бүтээж байгаа баялаг бүтээгчидтэй нь ,иргэд олон нийттэй ньхуурч дөнгөөд байгаа энэ эрхэмээр хайрлуулмааргүй,бас хайруулмааргүй байгааг төр засаг нь анхаарч асуудлыг хурдан нэг мөр болгоосой.

Н.ОЧИР


URL:

Нэр: Hyyhed Огноо: 1 October 2016

Gynbalaitah

Сэтгэгдэл бичих