Ц.Элбэгдоржийн хүү, Ардын буйдангийн оролцогчтой орон нутгийн сонгууль

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид өчигдөр албан ёсоор үнэмлэхээ гардаж авсан. Энэ удаагийн сонгуульд 7,282 мандатын төлөө 15,212 нэр дэвшигч өрсөлдөх юм. Тодруулбал, улс төрийн нам, эвслээс 14,489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч сонгуульд оролцоно.

Тэгвэл бид энэ удаад орон нутгийн сонгуульд нэр дэвшиж буй сонин, содон хүмүүсийн мэдээллээс хуваалцаж байна.

Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ

Ерөнхийлөгчийн Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ энэ удаад Баянзүрх дүүрэгт нэр дэвших нь. Энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцож эцгийнхээ нүүрийг эх орныхоо нэртэй давхар тахалсан Ц.Элбэгдоржийн бахархалт хүү УИХ, Нийслэлийн сонгуульд хүч үзэлгүйгээр дүүргийн сонгуульд нэр дэвшин бүхнийг доороос нь эхлүүлэхээр шийдсэн нь энэ бололтой. Тэрбээр Баянзүрх дүүргийн 27 дугаар тойрогт нэр дэвших юм байна.

Сэтгүүлч Э.Дөлгөөн

Ийгл телевизээс ажлын гараагаа эхлүүлж, Херо энтэртайнмэнт студын бүтээл “100 чухал сэдэв” зэрэг нэвтрүүлгүүд дээр амжилттай ажиллан олны танил болсон сэтгүүлч Э.Дөлгөөн энэ удаа Баянгол дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшихээр болж өчигдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан байна. Дөлгөөн БГД-ийн 7-р хороонд нэр дэвших аж.

Люмино хамтлагийн дуучин Б.Батхишиг

УИХ-ын 2016 сонгуульд урлаг соёлынхны улстөрд “уралдсан” буухиаг энэ удаад Люмино хамтлагийн дуучин Б.Батхишиг үргэлжлүүлэхээр болсон байна. Тэрбээр энэ удаагийн дүүргийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа юм байна.

Энэ тухайгаа, Б.Батхишиг цахим хуудастаа, “За битгий бас шууд утгаар нь ойлгоорой залуусаа !!!! Би гэдэг хvн еерийгее сорьж vзхээр шийдэв !!! енеедер яг vнэндээ болж бvтэж байгаа зvйл энэ улсад маань цеехен бна !!! Залуу хvний хувьд залуучуудынхаа дуу хоолойн болж болохгvй байгаа зvйлийг шvvмжилж болж байгаа зvйлийг дэмжих нь бидний vvрэг билээ !!! За тэгээд болох гэж байгаа орон нутагийн сонгуульд есеж хvмvvжсэн 13 дугаар хороололын 18 дугаар хорооноос нэр дэвшихээр боллоо !!! УИХ юмуу нийслэлд нэр дэвшиж хэнээтсэнгvй хэн нэгнээр татуулж лифтэнд суухыг хvссэнгvй !!! Харин хамгийн анхан шатнаас нь гараанаас нь эхэлж еерийгее сорьж vзхээр шийдлээ !!! Зевеер ойлгоорой !!!! Баярлалаа !!!” хэмээн бичсэн байна.

Ардын буйдан нэвтрүүлгийн оролцогч Б.Батбаатар

“Монгол HD” телевизийн дэлгэцээр гарч эхэлсэн цагаасаа үзэгчдийн талархлыг хүлээх болсон нэвтрүүлгүүдийн нэг бол “Ардын буйдан” нэвтрүүлэг. Тэгвэл энэ удаагийн сонгуульд тус нэвтрүүлгийн оролцогч Б.Батбаатар нэр дэвшиж байна. Түүний тухайд Баянгол дүүргийн наймдугаар тойрогт нэр дэвшин өрсөлдөх аж.

Х.Онон

zuvsongolt.mn


URL:

Сэтгэгдэл бичих