Ч.Ундрахбаяр: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө нийгэмд ил гарч байж нийгмийн буруу хандлагыг өөрчилнө
Бид энэ удаагын ярилцлагаараа “Түгээмэл хөгжил”төвийн тэргүүн Ч.Ундрахбаяртай ХБ иргэдийн тулгамдаж буй боловсролын асуудлын талаар ярилцлаа.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та манай уншигчидад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Ундрахбаяр гэдэг. Нуруу нугасны гэмтлээс болоод тэргэнцэр дээр 15 жил сууж нийгмийн амьдралд оролцож байгаа. Одоо “Түгээмэл хөгжил” төвийн тэргүүнээр ажилладаг. “Түгээмэл хөгжил” төв маань нийт 11-н ажилтантай түүний 9 нь тэргэнцэртэй 2 нь туслах ажилчид байдаг.
Байгуулагынхаа тухай яриач. Ямар учраас энэ байгуулагыг байгуулах болсон бэ?.
-Би анх оюутан байхдаа гэмтэж тэргэнцэр дээр суух болсон. Залуу хүний хувьд анх их цочиролд орсон. Тухайн үедээ сэтгэл зүйн айдас, хямрал мөн гэр бүлийхэндээ төвөг болж байгаа маань надад их дарамт болж өөрийгөө нийгмээс тусгаарладаг байсан.Тэр хэрээрээ хувь хүний асуудал ихсэж хувь хүний асуудал ихсэх тусам тэр нь цаашдаа гэр бүлийн бүүр цаашлаад нийгмийн асуудал болчихсон. Ийм зүйлийг бид нар өөрийн мэдэлгүй бий болгочихоод байдаг. Энэ явдалын дараагаар надад Японд суралцах боломж гарсан. Тэнд суралцах жилийн хугацаандаа хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдрахад ямарч асуудалгүй байсан нь надад их таалагдсан. Тэгээд Япон улс одоогийн энэ түвшинд яаж хүрч чадсан бол гэдэг нь надад сонирхолтой санагдсан. Тэр бүгдийг харж байхад Монгол улс яагаад ийм байж болохгүй гэж Япон улс ч гэсэн хэдэн жилийн өмнө Монгол шиг нөхцөл байдалтай байсан. Тэгвэл ийм болтол нь хөгжүүлэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь юу юм бол гээд судлаад үзсэн чинь ХБ хүмүүсийн өөрсдийх нь оролцоо, төрөөс үзүүлж байгаа дэмжлэг арга хэмжээнд өөрсдөө оролцож, зохион байгуулах тийм түвшинд очих юм бол одоогийн энэ Япон улсын түвшинд хүрэх боломж нөхцөлийг бий болгох юм байна гэж ойлгосон. Тийм учираас одоогын энэ байгуулагаа байгуулах шалтгаан нь тэндээс эхэлсэн гэж хэлж болно. Эргээд хэлэхэд нийгмийн амьдралд оролцох ХБ хүмүүс олон байгаа. Энэ нийгэмд байгаа тэр саад бэрхшээл бүхнийх шийдэж даван туулах олон улсын аргачилалыг л монголдоо бий болохыг зорьсон юм.
Өнгөрсөн хоёр сард хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хууль батлагдсан. Энэ хуулийн тухай хэр хэрэгжиж байгаа вэ?
-Энэ хууль их онцлог хууль болсон. Яагаад гэвэл анх удаа ХБ хүний эрхийг баталгаажуулсан мөн энэ хуулийг баталхад ХБ хүмүүсийн байгуулагууд, иргэд нилээдгүй их оролцож өөрсдийнхөө санаа бодолыг тусгасан шинэ шинэ зүйлүүдийг хэлж өгсөн гэдэг утгаараа чухал хууль болсон. Энэ хууль маань батлагдаад хагас жил болж байна. Яг бодит байдал дээр хэрэгжиж эхлээгүй байгаа. Ер нь бол хууль батлагдсан зүйлээр л хязгаарлагдаж байна. Учир нь түүнийг дагаж мөрдөх дүрэм, журам, стандарт, хэрэгжүүлэх арга барил, үйл ажиллагаа зэрэг нь хийгдээгүй байгаа болохоор амьдрал дээр шууд хэрэгжүүлэхэд хэцүү байгаа байх.
Инчёны стратик төсөл гэж яриад байгаа энэ талаар хүмүүс төдийлөн мэдээлэлгүй байдаг энэ талаар тодруулбал.
-Азийн улс орнуудын ХБ хүмүүсийн байгуулагууд, ХБ хүмүүс нэгдэж байгаад бүх улс орнууд дагаж мөрдөх арав арван жилийн төлөвлөгөө гаргуулдаг. Тэгээд өмнөх арван жилийнхээ төлөвлөгөөн дээр үндэслээд тэр болгон бидний анзаарч мэддэггүй ХБ хүний эрхийн тухай конвенц гэж байдаг энэ бол маш том эрх. Энэ конвенц маань тунхах шинжтэй байсан бол энэ тунхагыг бодит болгож хэрэгжүүлэх утга санаан дээр дараагийн арван жилээ төлөвлөх шаарлагатай болсон. Энэ талаарх уулзалт 2012 онд Солонгосын Инчён хотод болсон. Энэ уулзалтанд Азийн улс орнуудын зургаан зуу гаруй ХБ хүмүүс оролцсон. Уг хурлаар Инчёны стратик гэдэг зүйлийг бий болгоод дараа нь үүнийг бодитоор хэрэгжүүлэхийн тулд тухайн улсуудын Засгийн газар хүлээн зөвшөөрсний үндсэн дээр бодит ажил болгохоор шийдвэр гарсан. Тухайн үед монголын Засгийн газраас Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны сайд С.Эрдэнэ оролцож гарын үсэг зурж авсан. Дараа нь 2014 онд Монгол улс албан ёсоор хүлээж аваад хэрэгжүүлэх болсон. Энэ онд батлагдсан Хб хүний эрхийн тухай хууль маань Инчёны стратик, конвенц хоёр дээрээ үндэслээд хийгдсэн хууль байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн боловсролын асуудал их хөндөгдөж яригддаг. Энэ талаар танай байгуулага хэр анхаарч ажилладаг вэ?
-Энэ талаар одоогийн нөхцөлд Монгол улс маань амарханаар хэлэх юм бол ХБ хүмүүс зөвхөн тэтгэмж авдаг байр сууринаас хандаж байна. Улс болохоороо эдгээр хүмүүсээ гэрт нь байлгах эсвэл асрамжинд асрах маягаар л ханддаг. Хажуугаар нь хийгдэж байгаа үйл ажилгаанууд зөндөө байгаа л даа. Дэд бүтэц, хууль эрх зүйгээ сайжруулж байна хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх гэх мэт. Гэхдээ ХБ хүн зөвхөн халамж хүртэгч биш, баялаг бүтээгч байж болдогыг олон улсын туршлагаас харж байхад үүнийг нийгэмдээ таниулах түүнийхээ дараа хууль эрх зүйг хэрэгжүүлэх зэрэг асуудал яригддаг. Үүний тулд сургалт семнар зайлшгүй хэрэгтэй. Эхлээд ХБ хүмүүст өөрсдийх нь эрхийн тухай ойлгуулах бас хариуцлага гэдэг зүйлийг хүн болгонд ойлгуулах таниулах хэрэгтэй. Тийм болохоор манай байгуулагын хувьд маш их сургалт семнарыг хийдэг. Сургалт семнар хийх болгондоо боловсрол гэдэг зүйл маш чухал гэдгийг бид ойлгож авдаг. ХБ хүн боловсрол дутуу эзэмшсэнээсээ болоод амьдрал дээр маш их хохирдог. Манай улс хүнд хэлбэрийн ХБ хүүхдийг жирийн сургуульд сургахдаа заавал тоо бодуулж юм цээжлүүлэхдээ гол нь биш. Тэр хүн суралцах явцаддаа бие хүн болж төлөвших, нийгмийн амьдралд оролцох зэргийг нь боловсролын байгуулага бий болгох ёстой. Ямарч ХБ хүүхэд жирийн хүүхдүүдийн дунд суралцаж тэрнийг дэмжсэн бодлого үйлчилгээ бий болж байж энэ боловсролын асуудал шийдэгдэнэ гэж боддог.
Өнгөрсөн долоо хоногт танай байгуулага “Нээлттэй нийгэм” форумтай хамтарч бие даан амьдрах төвүүдийг чадваржуулах сургалт семнарыг хийсэн. Энэ талаараа яриач.
-Энэ 9 сар бол “Түгээмэл хөгжил төв”-ийн хувьд сургалт семнар уулзалт их хийгдсэн сар болж өнгөрлөө. Эхнээс нь ярих юм бол Япон улсаас ХБ хүмүүс урьж салхинд гарангаа тэдний амьдралын талаар сонсож туршлага солилцож, сонирхолтой яриа өрнүүлэх арга хэмжээ зохиосон. Дараа ХБ хүний эрхийн тухай хууль дээр байгаа зарим хууль заалтыг төрийн болон төрийн бус байгуулага хувь хүмүүст ойлгуулах хэрэгтэй байсан учраас бүгдийг нь биш ганц нэг зүйлсийг нь барьж олон улсын семнарыг зохион байгууллаа. Залгуулаад бие даан амьдрах чиглэлээр дагнан ажилаж байгаа 6-н байгуулагтайгаа хамтарч өөрсдийгөө чадваржуулах сургалтыг өнгөрсөн 7 хоногт “Нээлтэй нийгэм” дээр гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ сургалтын үеэр бие даан амьдрах төвүүд мониторин хийх, тайлан бичих тэрнийгээ бусдад хэрхэн нөлөөлж, таниулах зэрэг сургалтуудыг хийсэн байгаа. Энэ сургалтанд хамрагдсан байгуулагуудад маань дандаа ХБ залуус өөрсдөө ажиллаж байдаг болохоор залуусыгаа чадваржуулахыг зорьсон сургалт болсон.
Нийгэмд ХБ хүмүүсийн талаар буруу ташаа ойлголттой байдаг. Энэ талаар таны бодол.
- Нийгэмд ХБ хүмүүсийг ажил хөдөлмөр хийх чадваргүй өрөвдмөөр эмзэг бүлгийн хүмүүс гэж нийтээрээ ойлгодог буруу хандлага байдаг. Хүртээмжтэй орчин бий болгоно гэж нийгмээрээ улсаараа ярьдаг хэрнээ үүнийг зөвхөн ХБ хүмүүсийн асуудал гэж ойлгодог. Ингэж ойлгоод хийчихлээр энэ үйл ажиллагаа явахаа больчихдог. Уг нь бол хүртээмжтэй хүн болгонд нээлттэй нийгэмтэй болно гэдэг бол нийгмийн бүхий л хүмүүст хамааралтай зүйл юм. Нэг ийм үг байдаг ямарч хэлбэрийн ХБ хүн амьдарч чадаж байгаа нийгэм бол бусад хүмүүсийн хувьд хамгийн ээлтэй энэрэнгүй амгалан тайван нийгэм байдаг гэж. Тэгэхээр нийгмийн хандлага гэдэг зүйл бол ямар ч хуулиас хүчтэй байдаг. Энэ хандлага гэдэг зүйлийг зөв төлөвшүүлэхгүй бол аюултай юм.
Та гэртэй нийгэмд оролцож чадахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй залууст хандаж юу гэж хэлмээр байна.
-Хэзээч өөртөө битгий бууж өг. Өөрсийнхөө эрхийн төлөө тууштай тэмцэж өөрийгөө нийгэмд таниулж, бусдад нээлттэй бай. Бид өөрсдөө энэ нийгмийн буруу хандлагыг өөрчлөхгүй бол хуулиар өөрчилнө гэж байхгүй. Залуус өөрсдөө идэвх санаачлагатай байхгүй бол цаг хугацаа биднийг хүлээхгүй. Манай улс юуны төлөө залуусын орон билээ залуус та нар л энэ нийгмийг өөрчлөх нэг гол зүйл нь гэдгийг ойлгож мэдрээсээ гэж хүсье дээ.
Бидэнтэй ярилцсан таньд баярлалаа.Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
Г.Эрдэнэзул /FACT.MN/
URL: