Дуучин Б.Маралжингоо Tom Rowe гэдэг канад залуутай үерхэж байна

xzfdfdfdfd852654429201605090258Дуучин Б.Маралжингоо сүүлийн үед олны танил болон гарч ирсэн мэргэжлийн болон мэргэжлийн бус залуу дуучдаас хамгийн хоолой цараа, хүрээ сайтай, хүмүүсийн хайрлаж хүндэлдэг дуучдын нэг. Олны өмнө төдийлөн ил гардаггүй дуучин Б.Маралжингоо “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт манлайлан оролцож хүмүүсийг байлдан дагуулж, фэнүүдийнхээ цар хүрээг улам нэмж, өргөжүүлж байгаа. Угийн хүчирхэг хоолойтой гадаад, дотоодын дуучдын хэнийг нь ч гэсэн торохгүй даган дууриан дуулж, шүүгчдийг болон үзэгчдийг гайхшруулсаар байгаа. Анх 15 настайдаа “Хувьсал” продакшны “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн дууг “Номинталст”-ын Хаянаа, Номинжин хоёртой хамтран дуулж олны танил болсон Б.Маралжингоо үе үехэн чанар чансаатай хит дуу “төрүүлчихээд” нам гүм болчихдог.  Анх 15 настайдаа 80 кг хүрч байсан Б.Маралжингоо одоо 50 кг жин хүрэхтэй үгүйтэй болж, мисс болсон нь уйгагүй хөдөлмөрч зан чанартай нь холбоотой биз ээ. Дуучин Б.Маралжингоо реппер GEE-тэй жил гаруй үерхэж байснаас өөрөөр эр хүнтэй нэр холбогдож байгаагүй,  хэл аманд өртдөггүй эмэгтэйн дуучдын нэг.
Сүүлийн үед дуучин Б.Маралжингоог Том гэдэг “Сантис” сургалтын төвд багшилж байсан Канад эртэй хайр сэтгэлийн холбоотой болсон гэж яригдах боллоо. Том гэдэг канад багш өмнө нь монгол эхнэр, хоёр хүүхэдтэй байсан. Харин. Эхнэрээсээ салж, дуучин Б.Маралжингоотой үе үехэн болзох болсон сурагтай. Б.Маралжингоо ч Канадад суралцана гэж ярьдаг байсан, энэ нь Tom Rowe гэдэг канад калуутай хайр сэтгэлийн холбоотой болсон учраас найз залуугийнхаа нутагт суралцах бодол тээх болсон гэж байна. Канад найз залуу Том нь Б.Маралжингоогоос 10 шахам насаар ах 37-38 насны залуу байдаг гэнэ. “Яг түүн шиг” шоунд орохдоо гадаадын дуучдын дууг өөрсдөөс нь дутахгүй дуулж, хэл аялга нь зүгширдэг нь гадаад найз залуугийнх нь ач гэж хүмүүс шивнэлдэж байна.


URL:

Нэр: зочин Огноо: 30 September 2016

сайан монгол залуутай найзлах байлгуйдээ и гэж бн

Сэтгэгдэл бичих