Япон дахь Монгол Оюутнуудын Холбоо тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

8Япон дахь Монгол Оюутнуудын Холбоо болон Монгол Сумочдын Холбоо хамтран дотоодын их сургуульд суралцаж буй залуусыг дэмжих зорилгоор анх удаа тэтгэлэг зарлажээ.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь нийгэмд сурах хүсэл тэмүүллийг бадрааж, сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн тодорхой шалтгааны улмаас суралцахад хүндрэлтэй байгаа залуусыг дэмжин тэдний нийгмийн идэвх оролцоог дэмжих аж.

Түүнчлэн уг тэтгэлэгт хөтөлбөрт нэг оюутныг хамруулах бөгөөд 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох юм байна.

-Хөтөлбөрт хамрагдах шаардлага-

-Дотоодын их дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн үндсэн ангид суралцдаг байх.

-Сурлагын голч дүн 3 ба түүнээс дээш байх.

-Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.

-Нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй манлайлан оролцдог байх.

-Бүрдүүлэх материал-

Дэлгэрэнгүй намтар /эндээс татаж авах/

Суралцсан нийт хугацааны баталгаажсан дүнгийн хуулбар / I курсийн оюутан бол бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар/

Өрхийн ам бүл, орлогын тодорхойлолт

Нийгмийн идэвхийг тодорхойлсон бусад нэмэлт материал /Гэрчилгээ, батламж, тодорхойлолт гэх мэт/

500-гаас дээш үгтэй “Миний мөрөөдөл” сэдэвт эссэ

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүссэн тухай өөрийн гараар бичсэн өргөдөл /Өргөдөлд ямар шалтгааны улмаас тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шаардлагатай байгаа тухай дэлгэрэнгүй бичнэ/.


URL:

Сэтгэгдэл бичих