Нойтон цас орж, хүйтрэхийг анхаарууллаа

7Нийслэлээс баруун тийш буюу Төв аймгийн Эрдэнэсант сумаас цааш цас, бороо холилдон орж, үзэгдэх орчин тааруу, цаг агаар муудаж байгааг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдөр, маргааш буюу аравдугаар сарын 4-5-нд нийт нутгаар хур тунадас, нойтон цас орж хүйтрэхийг анхааруулсан. Энэ үеэр салхины хурд 16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Тиймээс орон нутгийг зорьж байгаа жолооч нар замын нөхцөл, үзэгдэх орчныг зөв тооцоолж, хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой зорчихыг АТҮТ-өөс анхаарууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих