Ким Кардашьян руу зэвсэглэсэн дээрэмчид дайрчээ

Rihanna's 1st Annual Diamond Ball Benefitting The Clara Lionel Foundation (CLF) - ArrivalsКим Кардашьяны Парис хотод байрлаж байсан зочид буудлын өрөөнд баг зүүж зэвсэглэсэн хоёр этгээд нэвтэрч түүнийг заналхийлжээ

Кардашьяны гэр бүлийн албан ёсны төлөөлөгчийн хэлснээр ням гарагийн орой Кимийн амьдарч байгаа зочид буудлын өрөөнд баг зүүж, цагдаагийн дүрэмт хувцас өмссөн хоёр эрэгтэй нэвтэрч орсон бөгөөд тэд зэвсэглэсэн байсан гэнэ. Эдгээр этгээдүүд Ким Кардашьяны өрөөнөөс хэдэн сая доллараар үнэлэгдэх үнэт эдлэлүүдийг дээрэмдсэн байна.

Кимийн төлөөлөгчийн үгээр бол “Тэр маш гүн цочролд орсон боловч ямар нэг биеийн гэмтэл аваагүй” гэжээ. Үйл явдлын талаар өөр ямар нэг дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга байна. Мөн халдлагын үед түүний хүүхдүүд Кимтэй хамт байсан эсэх нь бас л тодорхойгүй юм.

Ким Кардашьяны нөхөр Канье Уэст энэ үеэр Нью-Йорк хотод тоглолттой байсан ба “гэр бүлд ноцтой явдал гарсан” гэх шалтгаанаар арга хэмжээнээс явсан байна. Зарим нэг эх сурвалжийн үзэж буйгаар бол Канье Парис руу явжээ.

Эх сурвалж:http://buro247.mn/lifestyle/news/kim-kardashyan-ruu-zevseglesen-deeremchid-dayrchee.html


URL:

Сэтгэгдэл бичих