Аравдугаар сарын 10-наас ДӨРВӨН уулзвараар баруун гар тийш ТОГТМОЛ эргэдэг болно

000000Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах шинэ төлөвлөлөөг танилцуулах талаар Замын цагдаагийн газраас яг одоо мэдээлэл хийж байна.

Тогтмол асах нэмэгдэл ногоон гэрлээр тээврийн хэрэгслийг баруун гар тийш эргэхийг аравдугаар сарын 10-наас нийслэлийн зарим уулвзарт хэрэгжүүлж эхлэхээр болжээ.

Тухайлбал,

  1. Улаанбаатар хотын Баруун 4 замын уулзвар,
  2. Зүүн 4 замын уулзвар,
  3. Гэсэр сүмийн уулзвар,
  4. Саппорогийн уулзварт нэмэлт тэмдэг тэмдэглэл, гэрлэн дохио, мэдээллийн самбар байрлуулах юм байна.

Нийслэлийн хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байгаагаас 48 уулзвар баруун гар тийш тогтмол эргэх боломжтой аж.

Ингэснээр уулзвар нэвтрэх чадвар сайжирч, дуу чимээ, агаарын бохирдол буурах, түгжрэл буурах давуу талтай гэж үзэж байгааг хэллээ.

Тогтмол асах нэмэгдэл ногоон гэрэл нь тээврийн хэрэгслийн жолоочид давуу эрх олгохгүй бөгөөд зөвшөөрсөн гэрлээр уулзвар нэвтэрч яваа явган зорчигч, тээврийн хэрэгсэлд заавал зам тавьж өгч хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, аюулгүй байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцох шаардлагатайг Замын Цагдаагийн Газраас зөвлөлөө.

 

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.


URL:

Сэтгэгдэл бичих