ХОЙД СОЛОНГОСТ ҮЕР УСНЫ ГАМШИГ НҮҮРЛЭЖЭЭ

Хойд Солонгост үер усны гамшиг нүүрлэж, Олон улсын улаан загалмай болон улаан хавирган сар нийгэмлэгийн мэдээлж байгаагаар гамшигт үзэгдлийн улмаас хэдэн арван хүн амиа алджээ. Түүнчлэн гамшигт үзэгдлийн улмаас 600 мянган хүн яаралтай тусламж дэмжлэг шаардлагатайн дээр 30 мянган барилга байшин сүйдээд байгаа гэнэ.

Олон улсын улаан загалмайн хорооны мэдээлж байгаагаар үер усны гамшигт нэрвэгдээд байгаа бүсэд яаралтай тусламж дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Ийнхүү мэдэгдэхдээ Улаан загалмайн нийгэмлэг гамшигт үзэгдэлд нэрвэгдээд байгаа иргэдийн байдлыг харуулсан видео материал хавсаргажээ.

Хойд Солонгос дахь Улаан загалмайн хорооны тэргүүн Крис Стейнсын мэдээлж байгаагаар хүйтний улирал эхлэхээс урьтаж энэ улсын хэдэн зуун иргэнд өвлийн хувцас хунар, дулаан хөнжил гудас, орон байр хэрэгтэй байгаа гэнэ. Олон улсын Улаан загалмайн хорооноос мэдээлж байгаагаар Пхеньянд нэн даруй хүмүүнлэгийн тусламж дэмжлэг шаардлагатай байна.

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих