Канье Уэст дөрвөн сая долларын хуримын бөгжөө дээрэмдүүлсэн эхнэрийнхээ хамгаалалтыг нэмэгдүүлжээ

Өнгөрсөн амралтын өдрөөр ээж, дүү нарын хамтаар Парист загварын шоунд оролцохоор ирсэн реалити шоуны од Ким Кардашианыг буутай этгээдүүд дээрэмдсэн мэдээлэл шуугиан тариад байна. Үйл явдлыг тодруулбаас, Кимийг Парис дах гэртээ байхад нь цагдаагийн хувцас өмсөж, баг зүүсэн таван этгээд угаалгын өрөөнд нь түгжсэн байна. Гэмт этгээдүүд Кимийн хоёр гар утас, 10 сая долларын үнэ бүхий үнэт эдлэлийг хулгайлсан аж. Үнэт эдлэл дотор түүний дөрвөн сая долларын үнэтэй хуримын бөгж байсан гэнэ.

Дээрэм болсон явдлын дараахан Ким Нью Йорк руу буцаж, Манхаттан дах орд харшдаа нөхөр дээрээ очсон бөгөөд олон бие хамгаалагчдаар хүрээлүүлжээ. Парист Ким рүү халдсан явдлын гол буруутанг бие хамгаалагч Паскал Дувиер гэж Канье Уэст үзэж тун чиг ууртай байгаа аж. Хэрэг болдог тухайн үед Паскал Кимийн эгч Коортни Кардашианыг хамгаалж, дагалдаж явсан аж. Тэгээд ч Паскал зөвхөн Кимийн бус Кардашианы гэр бүлийн хамгаалагч учир ажлаа л хийж явсан хэмээн ойрын эх сурвалж мэдүүлсэн байна.

Ямартай  ч, дээрэмчид Кимийн биед халдаагүй нь азтай хэрэг бөгөөд эхнэрийнхээ дээрэмдүүлсэн гэх мэдээг сонсоод тоглолтоо дундаас нь орхисон Канье Уэст Кимийн хамгаалалтыг нь нэмэгдүүлсэн гэнэ.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: WWW.ZONE.MN


URL:

Сэтгэгдэл бичих