Иргэдийг орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхааруулж байна

1475653397_14523072_772468359560589_64227309576769950_nӨчигдөр оройны байдлаар хойд чиглэлд 61 гарам, Баруун турууны даваа, Борнуур, Жаргалант орчим цас бороо холилдож орж, Өвөрхангай аймагт мөн цас бороо холилдож орсон бол Завхан Тосонцэнгэл бороо, Дундговь аймаг Сайнцагаан – Хулд сумын хооронд бороо оржээ. Харин Баянхонгор аймаг, А14 дугаартай Ховд-Манхан-Булган-Улсын хил чиглэлийн замд Бага улаан даваа-Бодончийн хавцал хооронд 70 км-т цасаар шуурсан байна.

 

Иймээс орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчих, тээврийн хэрэгслийн техникийн бүтэн байдлыг хангуулж замд гарах, үзэгдэх орчноо зөв тооцоолж, тохирох хурдыг сонгож явахыг зөвлөж байна. ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

 


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих