ТЭР ЮУ ЯРИХ БОЛ?!

14307115015546eccd7d245Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж цаг үеийн сонирхол татсан олон асуултад хариулт өгнө. Ийм нэгэн зарын чанартай мэдээлэл өчигдөр цахим сайтуудаар тарсан цаг, минутаас эхлэн нийгэмд хүлээлт үүсгэв. Ялангуяа улс төрийн хүрээнийхэнд.  Учир нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тэргүүн болсон цагаасаа уран илтгэгч, сайн ярилцагч байхын зэрэгцээ хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрээрээ анхаарлын төвд оршиж ирсэн нэгэн. Гэхдээ түүний хэлсэн үг бүр иргэдэд “амттай”, улстөрчдөд “халтай” тусах нь бий.

Жишээ нь, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл буруу талдаа хүрдтэй автомашиныг долоо хоногийн нэг өдөр замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах санал гаргахад “Э.Бат-Үүл дарга аа, юун буруу рультэй машин яриад явчихав. Нэг удаа санал асуулга явуулсан. Одоо хоёр дахь удаа санал асуулга явуулаад яах вэ. Би хоёр хоногийн өмнө телевиз харж байхад Э.Бат-Үүл дарга ярьж байна лээ. Нэг удаа асуугаад хүмүүс 75 хувиар “үгүй” гэсэн бол одоо долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа асууна гэж юу байсан юм бэ. Ер нь манай дарга нар нэг зүйлд анхаармаар байна. Хүний эрхийг засварлах эрх ямар ч дарга нарт байхгүй шүү” хэмээгэзд цуцлуулж байв.

Дараа нь төмөр замын өргөн нарийн царигийн асууцал улс төрийн хүрээллээс давж нийгмийг талцуулж эхлэхзд энэ бүхний гол автор гэгдэж байсан УИХ-ын гишүүн асан, МоАХ-ны дарга Х.Баттулгыг өрөөндөө дуүдаж “жавгий” хүргээж байлаа.

Үг дуу цөетэй ч угаас шазруун зантай МоАХ-ны дарга Ерөнхийлөгчийн зэмлэлийг хөмсгөө зангидсанаас өөр хувиралгүйгээр 30 минутын турш ганц ч үг ганхийлгэхгүй сонссоор энэ уулзалгыг өндөрлүүлж байв. Үр дүнд нь төмөр замын өргөн, нарийн царигийн асуудал намжсан.

Зургадугаар сард болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнөхөн гэхэд тэрбээр хоёр ч ноцтой гэмээр мэдэгдлийг олон нийттэй уулзах үеэрээ хэлсэн байдаг. Эхнийх нь “Би Тавантолгойг авья гэж надад Х.Баттулга хэлж байсан. Гаднын хөрөнгө оруулагчид чамайг итгэлтэй найдвартай түнш гээд сонгоод явбал чи ав л гэсэн”, “Ч.Ганбатын гадаад улсын иргэн болох хүсэлт над дээр орж ирээгүй. Монголын иргэн Америкийн иргэн давхар болохыг хориглодог”, “Америк паспорт ашиглаад Монголоос хулгай хийгээд зугтаж болно гэж бодож байгаа бол санасны гарз” хэмээн сошиал ертөнцийнхөнтэй уулзахдаа хэлж байв.

Удаахь нь Дархан-Уул аймгийн иргэдтэй өнгөрсөн тавдугаар сард уулзах үеэрээ “Би С.Баярцогтод нэг зүйл хэлж байгаа. “Чи сонгуульд нэр дэвшихээ боль. Хариуцлага хүлээх ёстой. Чи өнөөдөр сайд, УИХ-ын гишүүн хийгээд явж байгаа чинь Монголын төрийг муухай харагдуулаад байна. Ийм хүмүүсээс Монголын төр салж чаддаг байх ёстой” гэж хэлж байгаа. Энэ бол миний байр суурь. Энэ хэвээрээ байх ёстой. Тэгэхээр энэ хүн дахиж УИХ-д нэр дэвших ёсгүй л гэж харж байгаа” гэж хэлсэн нь олны анхаарлын төвд хэсэгтээ орсон билээ.

Хамгийн сүүлд тэрбээр сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгох “Балдорж” шагналын үеэр “Төрийн ордноос би бухимдалтай ирлээ” хэмээгээд үгээ эхлүүлсэн нь ердөө сарын өмнөхөн. Шинээр бүрэлдсэн парламент, Засгийн газраас Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг дагалдах процессын таван хуулийг буцаах шийдвэрийг гаргасанд терийн тэргүүн бухимдаж, сэтгүүлчдийн арга хэмжээг хэсэгхэн хугацаанд упстөржүүлээд авсан нь энэ. Харин энэ удаад төрийн тэргүүн зангиагаа тайлаад сэтгүүлчдэд “байцаагдах нь”. Гэхдээ энд дан ганц сэтгүүлчид гэлтгүй нийгмийн чиг хандлага, цаг үеийн нөхдөл байдлаас шалтгаалж Ерөнхийлөгчийг чиглэсэн хариулт нэхсэн асуулт олон байна.

Жишээ нь, С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг Тагнуулын ерөнхий газраас сэжигтнээр татсан нь саяхан. 17 жилийн дараа хоёр дахиа сэжигтнээр татагдсан нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Энэ хэрэг болсноос хойш 16 жилийн дараа надаас хурууны хээ, үсний шинжилгээ, цусны шинжилгээ анх удаа авсан. Урьд нь хэзээ ч авч байгаагүй шинжилгээг харьцуулсан шинжилгээ хийх нэрээр авсан. Хамгийн гол нь яллагдагчаар татсаныхаа дараа шинжилгээнүүдийг авч байгаа юм. Уг нь яллагдагчаар татах бол хангалтгай нотолгоо бүрдүүлсний дараа татдаг. Гэтэл яллагдагчаар тагсаныхаа дараа нотлох баримт хайгаад явж байгаа. Тэр ч бүү хэл намайг байцааж байгаа мөрдөн байцаагч “Наад хүнээ одоо хорь” гэдэг дарамтыг дээрээс үзүүлж байгаа гэж хэлсэн. Хийгээгүй хэргээр, хууль зөрчин хорихыг би хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдсэн.

Хэрэг хуучирдаггүй гэдэг ч сонгуулийн ялагдлын дараа урт амьсгаа авч чадаагүй яваа АН-ын дотоод “зодоон” намжиж амжаагүй байхад нийслэлийн намын хорооны даргыг нь сэжигтнээр татсан нь мэдээж хүнд цохилт болсон байж таараа. Ялангуяа орон нутгийн сонгуулийн өмнө. Тиймдээ ч С.Зоригийн хэргийг сөхсөн шалтгааны учгийг тайлах гэсэн оролдлого олширч, энэ бүхний ард төрийн тэргүүн хүртэл байгаа гэсэн эзэнгүй хардлага нэг бус удаа явах болсон. Тэгэхээр С.Зоригийн хэрэг, Э.Бат-Үүлийг сэжигтнээр татсан шалтгааны талаар Ерөнхийлөгч юу гэж ярих нь сонирхолтой байна.

Үүнээс гадна сонгуулийн өмнөхен ОХУ-ын талаас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын талд шилжүүлсэн нь хууль ёсных байсан уу гэдэг маргаан өнөөдөр өндрөө аваад буй. УИХ-ын дарга асан З.Энхболд ч энэ асуудал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар ороогүй хэмээн өчигдөрхөн мэдэгдэв. Эндээс үүдэж “Эрдэнэт” тойрсон маргааныг эрхэм Ерөнхийлөгч таслах уу гэдэг мөн сонирхолтой сэдэв. Дараагийн даргаа тодруулах марафоныг хэдийнэ өрнүүлж, тэр хэмжээгээрээ “зодолдох” болсон, бүрэн эрх дуусахад буцаад очно хэмээн таамаг дэвшүүлж эхэлсэн АН-ын асуудлаар тэр байр сууриа илэрхийлэхийг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сэтгүүлчидтэй хийж байгаа ээлжит уулзалт орон нутгийн сонгуулийн өмнөхөн болж буй гэдгээрээ онцлог. Тиймээс тэр юу гэж ярих нь МАН-д ч, АН-д ч, цаашлаад нийгэмд ч хүлээлт үүсгэсэн хэрэг.

 

 

С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Нэр: Судлаач. Огноо: 6 October 2016

Элбэгдорж нь Эрдэнэтийг баллаж хаячихаад, баригдах болохоороо “эх оронч” хун болж бултаж байгааг нь хараад энэ хунийг одоо хурдан зайлуулахаас оор арга байхгуйг сая олж мэдлээ. Ер нь Зоригийн амь насыг Батуул энэ хоер ч бурэлгэчихээд, одоо Батуур руугээ чихээд байгаа ч юм уу, хэн мэдэх вэ? Ер нь л асуудалтай хумуус шуу.

Нэр: Судлаач. Огноо: 7 October 2016

Хувийн эрх ашгаараа нэгдэж байгуулагдсан нам болон улс орон дамнасан булэглэлуулийн талаар ийм сайн ойлголттой байгаа ганц нэг судлаач, сэтгуулчид Монголд байгаад унэхээр баяртай байна. Энэ нийтлэлийг уншаад цаашид Монгол орон маань энэ удаад “тэсэж улдэх” ч юм бодогдоод явчихлаа. Ер нь Элбэгдорж нь Монгол улсын хамгийн том саалийн унээ болсон Эрдэнэтийг хамтрагчидтайгаа нийлж хувьдаа авч, Монголыг дампууруулах зам руу нь тулхсэн хун юм байна л гэж ойлголттой боллоо. Тэгээд баригдах болохоороо “эх оронч” хун болж бултаж байгааг нь ярилцлагаас нь харагдлаа даа. Энэ хун одоо яг Н.Энхбаярын араас орж байгаа юм шиг санагдлаа. Одоо эд нараас хурдан салахаас оор арга байхгуй болжээ. Ер нь Зоригийн амь насыг Батуул энэ нар ч бурэлгэчихээд, одоо жужиглээд ч байгаа юм билуу хэн мэдэх билээ. Эсвэл Батуур руугээ чихээд ч байгаа юм уу, хэн мэдэх билээ. Ер нь л асуудалтай хумуус шуу, болгоомжилж л байгаарай. Дэлхий даяар парламентийн нийтлэг жишигээр бол намаа сонгуульд олонх болгосон намын дарга нь тухайн бурэн эрхийн хугацаанд огцрох нь битгий хэл нам дотроо “ноен” шиг л байдаг бол Ардчилсан намын хувьд эсрэгээр намаа сонгуульд олонх болгосон Н.Алтанхуягийгаа “нудэнд орсон хог” шиг л узэж огцруулсандаа. Энд хамгийн гол уурэг гуйцэтгэсэн хун нь манай Ернохийлогч л доо. Еронхийлогч маань улс орны эдийн хундэрч, зарлага санхуужилт тасарсан тэр уед, хагас цэргийн зохион байгуулалттайгаар маш сайн ажиллаж байсан, АН-ын дарга Н.Алтанхуягийгээ дэмжиж ажиллахын оронд, сорог хучин МАН-тай нийлж, оорийн АН-ын эрх мэдэл албан тушаалд дуртай хэсэг нохдуудтэй хамтарч “огцруулаад”, одоо АН нь ямар уйл лайгаа эдэлж байгааг та бид нар харж л байна. Элбэгдорж нь нэгэнт АН-ын нохдууд ээ хооронд нь хэзээ ч эвлэрэхийн аргагуй хагалж, одоо эрх мэдэлээ ашиглан зорчилдуулж байгаа болохоор АН ч мод доо сэхэл авахгуй богоод Элбэгдрожийг еронхийлогчоос буусны дараа л нэг чиг хандлага гарна байх даа. Та бухэн энэ тухай ойлголтыг орон нутгийн сонгуулийн дараа болон АН-ын их хурлын уеэр авах болно доо. Одоо МАН-ын дарга М.Энхболд нь Элбэгдоржтой “их сужирдэг ээ зогсоож, жолоо цулбуураа тат нь л зугээр байгаа юм даа”. Яахав их сужирвэл АН-ын доторх овчин л МАН дотор халдварлана. Энэ нь улс орны эрх ашигт хортой зуйл болно. Уг нь болдогсон бол МАН нь АН-ынхан дотроос Н.Алтанхуяг, тууний талынхантай л ойртож ажиллавал ирээдуйд улс орноо авч явах улс торийн хучнуудийн эрх ашигт нийцэх юмсан даа. Гэх дээ одоохондоо уунийг МАН-ын олонх нь ойлгохгуй байхаадаа.

Нэр: z Огноо: 8 October 2016

замийн цагдаагийн урд талийн нархан хотхоний гомо мөнхжаргал сүүлийн дөрвөн жил монголийн интернэт комментоор од болж дууслаа чи байрнийхаа хөвгүүдийг татаж чангаахаа боль ичдэггүй амьтан

Сэтгэгдэл бичих