Зөгийн хор ДОХ-ыг эмчилнэ

6-1_700x700Вашингтоны Анагаахын сургуулийн эрдэмтдийн баг ДОХ-ын вирусыг (HIV) устгах чадвартай хор байдгийг нотлоод байна. Мелитин хэмээх бодис эргэн тойрны эд эсийг гэмтээлгүйгээр вирусыг устгах чадвартайг судал­гааны дүн харуулжээ.

Antiviral Therapy сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа, шинжилгээний дүнгээс үзвэл, дээрх хор нь мелитин хэмээх маш хүчтэй бодисыг агуулдаг бөгөөд энэ бодис ДОХ-ын вирусыг хүрээлж байгаа бүрхүүлэнд нүх гарган нэвтэрч чаддаг хэмээн Huffington Post сонинд бичжээ. Энэхүү бодис вирусыг устгахаас гадна нано эсийг агуулдаг мелитин нь хорт хавдрын эсийг довтлох чадвартай байдгийг эрдэмтэд олж мэдээд байна.

Нано эд эсийн гадар­гуу дээр хамгаалалтын бүрхүүл үүсгэн туршихад эдгээр эс нь бусад энгийн эстэй тулгарахдаа мөргөлдөн буцаж байжээ. Харин өвчин үүсгэгч вирустэй тулгарвал хамгаалагч бүрхүүлийг эвдлэн орж устгаж байсан аж. Өнөөдөр ДОХ-ын эсрэг хэрэглэж буй ихэнх эм бэлдмэл вирусын үржилт, хөдөлгөөнийг сааруулах үйлчилгээтэй байдаг ч анхны халдварыг зогсоох чадваргүй байдаг. Өөрөөр хэлбэл, ДОХ-ын вирусын зарим эд эс эдгээр эм бэлдмэлээс зайлж бултан, өсч үржиж байдаг. Вашингтоны Анагаахын сургуулийн эрдэмтдийн нээж олсон дээрх хорыг зөгийнөөс гаргаж авч болох аж.

Энэ нээлт ДОХ-ын вирус тархахаас сэр­гийлэх, нэгэнт халдвар авсан хүмүүсийг судсаар нь тариа хийх замаар эмчлэх боломжийг нээж байна. Миссисипи мужид ДОХ-ын вирустэй төрсөн нэг хүүхдийг эмчилсний дараа дээрх судалгааг хийж гайхалтай үр дүнд хүрчээ. Хүүхдийн эх ДОХ-той нь төрөлтийн үед ил болж, хүүхдийг төрснөөс хойш 30 цагийн дотор гурван бэлдмэлээр эмчилж эдгээсэн байна.

Халдвартай хүмүүс маш бага дагавар үр нөлөөтэйгээр харьцангуй тайван амьдрах болом­жийг орчин үеийн анагаахын шинжлэх ухаан олгож байгаа. Гэсэн хэдий ч тэд эм бэлдмэлийн боол болж, ихээхэн мөнгө зарцуулах хэрэг­тэй болдог. Мелитин хэмээх бодисын ид шидийг олж мэдсэн эрдэмтдийн багийн судалгаа шинжилгээг үр­гэлжлүүлэхийн тулд Данес судалгаа, шин­жилгээний зөвлөлөөс 1.5 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгожээ.

Лабораторийн туршилт амжилттай бол­­сон тул эмнэл­гийн түвшинд судал­гаа, туршилтыг үргэлж­лүү­лэхээр болж байна. ДОХ-ын халдвартай 15 өвчтөнд туршилт хийн эмчлэхэд бүгд эдгэрч эрүүл саруул болжээ. Хэдийгээр туршилт маш амжилттай болсон ч урьдчилан сэр­­гийлэх вакцин гар­гаж авсан гэсэн үг биш хэмээн судалгааны аж­лын мэргэжилтэн Согард ярилаа. Өнөөдөр дэлхий даяар ДОХ-ын халдвартай 33.4 сая хүн байна.

ЭХ сурвалж: “Зууны мэдээ” сонин

Н.МӨНХЖИН


URL:

Сэтгэгдэл бичих