СУРАГЧИД АВРАХ АЖИЛЛАГААНД СУРАЛЦЛАА

1Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд “Өсвөрийн аврагч” аварга шалгаруулах тэмцээнийг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.

Уралдаант тэмцээнийг сургуулиудын ахлах ангийн сурагчид дунд дүүрэг бүрт нь шилдгийг шалгаруулж шилдгүүд сүүлийн шатны шалгаруулалтад өнөөдөр оролцож Багануур дүүргийн  “Боловсрол” цогцолбор сургуулийн Г.Хулан ахлагчтай баг тэргүүн байр,  13 оноогоор Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн Б.Оюунтөгс ахлагчтай баг 2 дугаар байр, 11,2 оноогоор Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн Э.Мөнгөнзаяа ахлагчтай баг 3 дугаар байрыг тус тус эзэлж шагналаа гардаж авлаа.

Сурагчид нэрвэгдэгсдийг аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж, хүч тамирын дасгал, 100 метрийн гүйлт, асуулт хариултын төрлүүдээр өрсөлдөж гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыгаа хэрхэн аврах, тусламж хэрхэн үзүүлэх мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж даалгавар бүрийг амжилттай гүйцэтгэж байлаа.

Тэмцээнд 9 багийн 54 сурагч оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих