Мэргэжлийн Засгийн газрын ШИЛЭН ДАНС юу болов?

8b015be916a5abe1greatМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар 2014 оны долдугаар сарын эхээр Шилэн дансны тухай хууль батлагдаж, 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн билээ. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд төрийн яам, агентлаг, аймаг, нийслэл, сум дүүрэг, тосгоны сургууль, цэцэрлэг зэрэг бүхий л шатны төсвийн 5000 эрх захирагч шилэн данс хөтлөхөөр болсон.

Мөн төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар зэрэг 360 байгууллагаас гадна 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй хийгдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалт, төсөл, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллага Шилэн дансны тухай хууль, журамд заасан мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд мэдээлж байх үүргийг хуулийн өмнө хүлээж буй.

Шилэн дансны хуулийг хэлэлцэж батлах хугацаанд тухайн үед сөрөг хүчин байсан МАН  ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж буйгаа илэрхийлэн төрийн байгууллагуудын мөнгө санхүү хэрхэн зарцуулагдаж байгааг татвар төлөгчид мэдэж байх ёстой гэсэн байр  суурьтай байсан билээ.

Олон нийтийн мэдэж байгаачлан тухайн үед УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөхийн албан тушаал хашиж байсан Б.Цогтгэрэл шилэн дансны асуудлаар идэвхийлэн ажиллаж, ШИЛЭН ЦОГОО нэр хүртэл зүүгээд амжсан. МАН өнгөрсөн сонгуулиар эрх барих болсноор Б.Цогтгэрэлийг шилэн дансны асуудлаар идэвхийлэн ажилласныг нь “үнэлж”, дэд сайдын суудал өгсөн.

Гэвч МАН засгийн эрхийг гартаа авсан хойноо шилэн дансны хуулийн хэрэгжилтэд төдийлөн анхаарал хандуулахаа болив. Одоогоор “мэргэжлийн” гэх Засгийн газар байгуулагдаад 100 хонож байна. Энэ хугацаанд шилэн дансны хөтлөлт нэр бүхий агентлаг, яамдад зогссон талаар мэдээлэл түгсэн ч Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл яам нь шилэн данс хөтөлж байгаа талаар хэвлэлүүдэд онцолсон байдаг.

Төрийн байгууллагуудын шилэн дансыг нэг дороос харах боломжтой http://www.shilendans.gov.mn/ сайтад өнгөрсөн есдүгээр сард санхүүгийн мэдээллээ байршуулсан байгууллага бараг алга.

Яамдын тухайд өнгөрсөн долоо, наймдугаар сард товч байдлаар шилэн дансаа хөтөлж,  нийтлэг байдлаар есдүгээр сард хөтлөлтөө бүр сулруулсан нь харагдаж байна. Шилэн дансны хуулийг хэрэгжих хугацаанд бүлгийн дэд даргын хувиар Н.Номтойбаяр тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг шилэн дансны хуульд ширэн нүүрээ харуулж байна хэмээн цоллож, төрийн байгууллагуудыг мэдээллээ ил тод болгохыг чуулганы индэр дээрээс уриалсан удаатай. Тэгвэл эдүгээ Н.Номтой сайдын удирдаж буй Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яам шилэн дансны мэдээллээ таг хаагаад байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 10 October 2016

Өөр нэтэй намых ч аван идэхийн хүсэл шунал нь адил хар новшнууд буудуулмарууд

Нэр: АРАЙ ДЭНДЭНЭЭ Огноо: 10 October 2016

ЭЛБЭГДОРЖ БАДАМЖУНАЙ НАР ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУЛГАЙГААР АВАХ ГЭЖ БАЙСНЫГ МОНГОЛЧУУД САЙН МЭДЭЖ АВЛАА. ОДОО ТЭДНЭЭС 49 ХУВИЙГ ОРСООС АВСАН МӨНГИЙГ НЬ ТЭДЭНД ӨГЧ УЛС ӨӨРИЙН БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ ЭНЭ БҮХНИЙГ АРД ТҮМЭНД ДУУЛГАЖ ӨГСӨН НЯМДОРЖ ГИШҮҮНД ТАЛАРХАЖ БАЙНА. ИЙМ Л ИХ ХУРЛЫН ГИШҮҮД МОНГОЛД УС АГААР МЭТ ДУТАГДАЖ БАЙНА ДАА. АНХ ЧУУЛГАНААР ИХ ХУРЛЫН ГИШҮҮД БАРАГ Л БҮГД ЭРДЭНЭТИЙГ АВСАНЫГ ШҮҮМЖЛЭЭД БАЙСАН ОДОО БОЛ ТАГ ШҮҮ. НЭГ БОЛ НАМ НЭГТ БАДАМЖУНАЙГААСАА АЙГААД БАЙНА УУ. ХАРИН БАТЗАНДАН ЗӨВ ДУУГАРЧ БАЙНА. ДЭМЖИЖ БАЙНА.ЭЛБЭГДОРЖ ЭНХБАЯР ХУЛГАЙЧ ГЭЭД Л БӨӨН ЮМ БОЛООД ШОРОНД ЯВУУЛАХ БОЛООД НӨГӨӨ НЬ ӨЛСГӨЛӨН ЗАРЛААД БӨӨН ЮМ БОЛСОН ЭЛБЭГЭЭ БОЛ ЭНХБАЯРЫН ХАЖУУД МЭРГЭЖСЭН ТОМ ХУЛГАЙЧ ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ. БИД ИЙМ Ч ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БАЙХ Ч ГЭЖ ДЭЭ. ХӨӨРХИЙ БИДНИЙ ДАРУУХАН МОНГОЛЧУУД АА ГЭЖ

Сэтгэгдэл бичих