Гишүүд сонгуульд яваад хуралдах завгүй байна

7bab798bf2921e59great

УИХ дахь намын бүлгүүд даваа гариг бүр хуралдаж, тухайн долоо хоногийн асуудлаа авч хэлэлцдэг ч энэ удаад АН, МАН-ын бүлэг аль аль нь хуралдсангүй. Учир нь, АН-ын бүлгийн гишүүд орон нутгийн сонгууль дөхсөнтэй холбоотой хөдөө ажиллаж байгаа тул бүлэг хуралдаагүй аж.

Мөн МАН-ын бүлэг хурал зарласан ч ирц бүрдээгүй байна гэх шалтгаанаар хойшлогдож байгаад өнөөдөр хурлаа цуцалжээ. Хурал цуцлагдсан шалтгаан нь зарим гишүүд сонгуульт ажлаар хөдөө орон нутагт явж байгаатай холбоотой юм байна. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих