Герман улс 2030 оноос шатах хөдөлгүүртэй автомашиныг хориглох санаачилга гаргалаа

6Германы холбооны зөвлөл буюу Бундесрат 2030 оноос шатах хөдөлгүүртэй автомашиныг хориглох тогтоолыг дэмжсэн байна.

Уг тогтоол хэрэгжвэл Германы иргэд зөвхөн цахилгаан болон устөрөгчийн түлштэй автомашин хэрэглэх болж байгаа юм. Тогтоол нь Германы бүх улс төрийн хүчний дэмжлэгийг авсан. Гэхдээ хүчин төгөлдөр болж хэрэгжихийн тулд Европын Комиссийн дэмжлэгийг авч нийт Европын Холбооны орнуудад үйлчлэх ёстой.

Ногоон намын хууль тогтоогч Оливер Кришерийн хэлснээр “Парисын гэрээнд заасан дэлхийн дулаарлыг бууруулах зорилтыг биелүүлэхийн тулд 2030 оноос эхлэн гудамж талбайд шатдаг хөдөлгүүртэй машин явах ёсгүй” гэжээ.

Ингэснээр олон мянган ажлын байртай Германы автомашины салбар эрсдэлд орж болзошгүй байна. Учир нь цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэхэд одоогийн нийт ажиллах хүчний дөнгөж 10 хувь нь шаардлагатай гэнэ.

 

Эх сурвалж: Independent


URL:

Сэтгэгдэл бичих