Архангай, Баян-Өлгий аймагт сонгуулийн маргаан гарчээ

12Орон нутгийн ИТХ-ын сонгууль энэ сарын 19-ны өдөр орон даяар явагдана. Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм.

Орон нутгийн сонгуультай холбоотой маргаан Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт гараад буй.

Тэгвэл Архангай аймагт нэр дэвшигчдийг бүртгэх явцан маргаан гарсан гэх мэдээлэл байна.

Тус аймагт нийт 849 хүн нэр дэвшиж байгаа бөгөөд нэр дэвшигчдийг бүртгэх явцад маргаантай гэх хоёр хүний асуудал гарчээ.

“Уг маргааныг шийдвэрлэх асуудал шүүхийн шатанд явж байгаа” хэмээн Архангай  аймгийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга С.Самдан хэллээ.

Мөн  Баян-Өлгий аймагт нэр дэвшигчийг бүртгэх явцад хууль зөрчсөн гэх дөрвөн хүний асуудал гарчээ.

Энэ тухай тус аймгийн сонгуулийн хорооны дарга А.Даримхаанаас  тодруулахад “Баян-Өлгийн аймагт нийт 329 мандатын төлөө 711 нэр дэвшигч өрсөлдөж байна.  Дээрх дөрвөн нэр дэвшигчтэй холбоотой асуудал шүүхийн шатанд явж байгаа. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих