Мэргэжлийн ЗГ хийсэн үү, хийрэхсэн үү

“Мэргэжлийн” гэгдэх мэдрэмжгүй Засгийн газар байгуулагдаад 106 хонож байна. МАН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо олон сайхан зүйлийг амлаж, ард түмнийхээ итгэлийг олж, олонх болсон. Гэвч өнөөдөр МАН-ынхан Засгийн эрхэнд гарангуутаа хэлсэн үг, хийх ажлаа мартаж байгаа нь олон нийтийг бухимдуулж, мэдрэмжгүй гэх тодотголыг зүүх боллоо. Тэд засгийн эрхийг авч чадсан ч орон нутгийн сонгууль болно гэдгийг мартаж орхисон бололтой юм. Аль ч намын Засгийн газрын 100 хоногийн ажлаар нь эхлэн дүгнэдэг. Тиймээс ч энэ хугацаанд бодлогын төлөвлөгөөгөө гаргаж явах замаа тодорхойлж, зассан байх ёстой ч Мэргэжлийн Засгийн газар өмнөх Засгийн хийсэн ажлыг баллуурдаж, сандал ширээ тойрсон томилгооны халаа сэлгээнээс өөр дорвитой ажил хийсэнгүй. Тэгвэл МАН-ын Мэргэжлийн Засгийн газар 100 хоногт ямар ажил амжуулсныг 24 баримтаар хүргэж байна.

s4fjo25vqolvfvdet84sh34sj

АН-ын хийсэн ажлыг баллуурдах нь Мэргэжлийн Засгийн газрын үүрэг байсан уу 

Баримт 1. Хүүхдийн 20 мянган төгрөгийг ялгавартай олгохоор болсон. Тодруулбал, өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 60 хувьд нь хүүхдийн мөнгийг нь олгох шийдвэрийг гаргасан.

Баримт 2. Төрийн албан хаагчдын цалинг хасч, хоёр сая 500 мянгаас дээш цалинтай хүмүүс 25 хувийн татвар төлөхөөр  татварын хувь хэмжээг нэмэх төсөл боловсруулсан ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан тул хэвээр үлдээсэн.

Баримт 3. Дэд сайдуудын орон тоог бий болгосон. Мэргэжлийн Засгийн газар 16 сайд, 13 дэд сайд гээд нийтдээ 29 дэд сайдтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа.

Баримт 4. Долларын ханшийг бууруулах ажлыг хийсэнгүй. Мэргэжлийн Засгийн газрын 100 хоногийн хугацаанд долларын ханш 2296 болтлоо өсөв.

Баримт 5. Хүүхэд харах үйлчилгээг зогсоосон. Тодруулбал, есдүгээр сарын 7-ны өдрийн “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулиар хүүхэд харах үйлчилгээний хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулаад байна. Угтогтоол батлагдсан өдрөөс хойш хүчин төгөлдөр болсон тул энэ өдрөөс 6353 хүүхэд цэцэрлэггүй болжээ.

Баримт 6. Төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахдаа авдаг байсан 36 сарын тэтгэмжийг бууруулж 1-12 сарын тэтгэмж өгөхөөр болсон.

Баримт 7. Оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг бүрэн зогсоосон.

Баримт 8. Оюутнуудын автобусны хөнгөлөлтөд өөрчлөлт оруулж 50 хувийг нь улсаас төлөхөөр болсон.

Баримт 9. Төрийн албан дахь халаа сэлгээнд өртөгсдийн тоо яам, агентлагийн төвшин 1100,  нийслэлд 200, хөдөө орон нутагт 700 гээд хоёр мянгад хүрсэн гэж сөрөг хүчин мэдэгдсэн.

Баримт 10. Төрийн албыг төрлийн болгохгүй хэмээн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгаж байсанМАН-ын дарга нар ах дүү, амраг садан, найз нөхдөөрөө төрийн албыг дүүргэх болсон. Тухайлбал, М.Энхболдын хүү М.Анар Монголбанкны хэлтэсийн дарга,  Сү.Батболдын хүү Б.Баттүшиг төв банкны хараат бус зөвлөлийн гишүүнээр томилогдсон гээд хамгийн эхний жишээг дурдаж болно.

Баримт 11. Ардчилсан намын үед батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Прокурорын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гээд таван хуулийг хуулийг санаачлагчид нь буцаасан.

Баримт 12. Хамгийн сүүлд АН-ын буюу Шинэчлэлийн Засгийн үед байгуулсан Төрийн үйлчилгээний зарим цахим машиныг зогсоосон талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд явж байна.

Баримт 13. Хамтын тэтгэврийн тухай хуулийг болиулж оронд нь “Насны хишиг” тэтгэмжийг өгөхөөр болсон. Гэвч “Насны хишиг” тэтгэмж нь ахмад настнуудын эсэргүүцэлтэй тулгараад байна. Учир нь нэг ахмад настанд олгох “Насны хишиг”-ийн хэмжээ нь ахмадын нас 70-80 бол 100 мянган төгрөг, 80-90 настай бол 200 мянган төгрөг, 90-ээс дээш настай бол 300 мянган төгрөгийн Насны хишгийг жилд хоёр удаа, цаашид эдийн засгийн нөхцөл байдал сэргэвэл улирал бүр олгохоор төлөвлөжээ. Өндөр насалж байж уг тэтгэмжийг авна гэсэн үг.

Баримт 14. Төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудын цалинг  20 хувь бууруулна.

Баримт 15. “Сайн” нэртэй дөрвөн хөтөлбөрийг зогсоосон. “Сайн” малчин, хашаа, хувьцаа, оюутан хөтөлбөрүүд албан ёсоор зогссон.

Баримт 16. 2016-2019 онд гадаадын их, дээд сургуульд суралцагчдыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахгүй байх шийдвэрийг гаргасан.

Баримт 17. Цахимаар газар өмчилдөг байсан тогтолцоог зогсоосон.

Баримт 18. МСҮТ-д суралцдаг оюутнуудын цалинг зогсоосон.

Баримт 19. Бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдөх албан хаагчид зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж авдаг байсан бол гурван сар болгож бууруулсан.

Баримт 20. Эмч нарын урамшууллыг хойшлуулсан

Баримт 21. 1111 төвийг татан буулгав.

Баримт 22. Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг зогсоолоо.

Баримт 23. Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг бууруулав.

Баримт 24. Малын хөлийн албан татварыг шинээр буй болгохыг мэдээлсэн.

24tsag.mn


URL:

Нэр: z Огноо: 13 October 2016

ЗАМИЙН ЦАГДААГИЙН УРД ТАЛИЙН НАРХАН ХОТХОНИЙ 51 БАЙРНИЙ ГОМО МӨНХЖАРГАЛ ЧИ БАЙРНИЙХАА ХӨВГҮҮДИЙГ ТАТАЖ ЧАНГААХАА БОЛЬ ИЧДЭГГҮЙ ШОРОНГИЙН ГОМО

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.