МОНГОЛ УЛСАД ХАМГИЙН ИХ ӨРТЭЙ Т.ГАНБОЛД ШҮҮХИЙН ШИЙДВЭРҮҮДИЙГ ҮЛ ТООЖ БАЙНА

olloo_mn_1476319913_14642839_1005848922866451_1577813314_nМонгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хэн ч байсан хуульд захирагдах ёстой. Хууль зөрьчсөн бол шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллах үүрэгтэй. Гэвч  ADM группын дэргэдэх “Алтан Дорнод Монгол” компани энэ үүрэг хариуцлагаа умартаад удаж байна. Анх “Алтан Дорнод Монгол” компани нь 1997 онд 100 хувь ОХУ-ын хөрөнгө оруулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас улбаалсан ОХУ-ын хөрөнгө оруулагчид маргаан үүсгэснээр компанийн үйл ажиллагааг 2008 онд зогсоосон. Үйл ажиллагаа хэвийн бус болсон учраас ОХУ-ын хөрөнгө оруулагчид олон улсын арбитрын шүүхэд хандаж, тухай үедээ нийгмийн анхаарлыг нэлээд удаан татсан юм. Харин дараа нь Монголын баялгийг хангалттай хүртсэн орос эрхэм эл далд овоолсон их өрөө тухайн үедээ олонд танигдаагүй бизнесмэн Т.Ганболд гэх эрхэмд шилжүүлсэн.

Үйл явцыг тодруулбал Гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас улбаалсан ОХУ-ын хөрөнгө оруулагчид маргаан эцэслэн шийдэгдсэний дараа 2011 оны есдүгээр сарын 9-нд худалдах, худалдах авах гэрээг үзэглэж, Монгол Улсын иргэн Т.Ганболд худалдан авсан. Ингэснээр 300 сая ам.долларын өртэй “Алтан Дорнод Монгол” компанийг Т.Ганболд гэх эрхэм эртний танил С.В.Паушокоос худалдан авлаа. Худалдан авах гэрээгээ байгуулсныхаа дараа Т.Ганболд хэвлэлд “Нэг өглөө л би Монголын хамгийн их өртэй хүн болчихсон”хэмээн ярилцлага өгч байв. Нэг үгээр тэрбээр гэрээ хэлцлийн дагуу ОХУ-ын хөрөнгө оруулагчийн төлөх өрийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан гэсэн үг. Тэгвэл Т.Ганбалд С.В.Паушокоос “өвлөн авсан” 300 сая ам.долларынхоо хэдийг төлж барагдуулсан бэ?

Тэр Монголын төр, Монголын ААН-үүдийг хохиролгүй болгосон уу. Анх Т.Ганболд татварын 74 тэрбумын өр байгаа талаар дуулгаж байсан. Гэвч тус компанийн татварын нийт өрийг хувийг төлүүлэхээр дөрвөн ч удаа шүүхийн шийдвэр гарсан байдаг. Шүүхийн шийдвэрүүд түүний гар дээр очиж байгаа ч эрхэм бизнесмэн Монголын шүүхийг дорд үзэж, үл тоосоор байна.

Хамгийн сүүлд тэрбээр С.В.Паушокийн үед тавьсан өр учраас хиймэл, зохиомол гэсэн утгатай мэдэгдлийг гаргажээ.
Уг нь Т.Ганболд ADM группын дэргэдэх “Алтан Дорнод Монгол” компанийг худалдан авахдаа “2008 оноос хойш судалгаа хийн бүх хөрөнгийг үнэлж, 300 орчим сая ам.долларын өр төлбөрийг хүлээн зөвшөөрч, эрсдэлийг тооцож авсан” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байдаг. Үүний дараа удаа дараагийн Монгол улсын шүүхийн шийдвэрээр зохих өр төлбөрийг барагдуулах шийдвэр гаргаж үүрэг өгсөн байдаг. Гэвч тэр Монгол төрийн өмнө хүлээсэн үүрэг, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж байна.

Хамгийн сүүлийн жишээ Голомт банк түүнийг өрөө барагдуулахыг шаардсан байна. Тодруулбал “ Голомт банкинд төлөх өр төлбөр нь хуулийн дагуу, гэрээ хэлцлийн үндсэн дээр бодитойгоор олгогдсон зээл, аккредитивийн төлбөрүүд байсан ба иргэн Т.Ганболд та тэдгээр өр төлбөрийг хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж, компаниудын хувьцааг шилжүүлж авсан болох нь дээрх гэрээ хэлцэл болон түүнээс хойш Голомт банктай байгуулсан гэрээ хэлцлүүдэд ч мөн хангалттай тусгагджээ.

Гэтэл компаниудыг шилжүүлэн авснаас хойш 5 жилийн хугацаанд та Голомт банкинд дээрх өр төлбөрөө төлөлгүй зайлсхийж, банкны хууль ёсны эрх ашгийг хохироож байна. Түүгээр ч барахгүй өр төлбөрөө сайн дураар төлж барагдуулаагүйн улмаас Голомт банк шүүхээр дээрх төлбөрүүдийг нэхэмжилсэн иргэний хэрэг маргаануудыг хянан шийдвэрлүүлэхгүй удаах, саад болох бүхий л арга саамыг хэрэглэн, шүүгчээс татгалзах, үндэслэлгүй хэрэг маргаан үүсгэх, тэр ч бүү хэл өмнөх эзэмшигч ОХУ-ын иргэн С.В.Паушокийн эсрэг прокурорын байгууллагад эрүүгийн хэрэг үүсгүүлэх зэргээр шүүх хуралдааныг нийт 30 гаруй удаа хойшлуулж, хугацаа авсаар өнөөдрийг хүрлээ. Голомт банкны шүүхээр нэхэмжилж буй төлбөрт танай компаниудад олгосон зээл, аккредитив, тэдгээрийн хүүний төлбөрөөс илүү зүйл байхгүй болно.

Ингэх хугацаандаа барьцаа хөрөнгүүдийг бусдад зөвшөөрөлгүй шилжүүлэх, нөөцийг нь худалдах, хууль бус олборлолт явуулах зэргээр зөвхөн хувьдаа асар их хэмжээний ашиг олж, төлбөр хариуцагч компаниудыг санаатайгаар төлбөрийн чадваргүй болгох, дампууруулах зэрэг хууль бус ажиллагаа явуулж байгаа тань өдрөөс өдөрт ил болсоор байна.

Түүнчлэн, энэ хугацаанд гарсан Улсын дээд шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрүүдийг үл хүндэтгэн шүүгч нарт Голомт банк нөлөөлсөн мэтээр ор үндэсгүй гүжир гүтгэлэг тарааж, шүүх болон Голомт банкны нэр хүндэд халдах, олон нийтийн сэтгэл санаанд зүй бусаар нөлөөлөх оролдлого хийж байгаа нь хууль зөрчсөн, ёс зүйгүй, явуургүй үйлдэл болно. Тухайлбал, Т.Ганболд нь “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Монгол Улсад төлөх татварын 60 орчим тэрбум төгрөгийн өр төлбөрийг Голомт банкны барьцаанд байсан, дээрх үнээс хэд дахин бага үнэлгээ бүхий “Востокнефтегаз” ХХК-ийн эд хөрөнгөөр, барьцаалагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр татварын өрөнд тооцон шилжүүлж, өөрийн асар их хэмжээний татварын өрөө хаасан нь Монгол Улсын төр болон барьцаалагч Голомт банкийг онц их хэмжээгээр хохироосон гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно.

Дээрх барьцаатай холбоотой иргэний маргааныг Улсын дээд шүүх шийдвэрлэхдээ барьцааг хүчинтэй гэж үзэж “Востокнефтегаз” ХХК-ийн зээлийн өр төлбөрийг дээрх барьцаа хөрөнгөөс хангуулахаар эцэслэн шийдвэрлэсээр байтал шүүхийн шийдвэрийг шүүж, нөхцөл байдлыг гуйвуулан хууль бус шийдвэр мэтээр олон нийтэд тарааж байгааг тань дээрх гэмт үйлдлүүдээ нуун далдлах оролдлого гэж үзэхээс өөр аргагүйд хүргэж байна” гэсэн мэдэгдлийг түүнд хүргүүлээ.

Гэвч Т.Ганболд гэх эрхэм Монгол улсын шүүхийн шийдвэрийг хүндэтгэн биелүүлж, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөрөө төлөх асуудал хойрго хандсаар байна. Үнэндээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлага байхдаа хууль журам зөрчсөн гэх асуудлаар шалгагдан, хоригдож явсан “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболдод төрийн өмнөөс гаргасан шүүхийн шийдвэр үйлчлэхгүй бололтой.

С.В.Паушок Монголын 30 тонн алтыг ухаж аваад 1200 га нүх үлдээсэн. Эцэст нь Монгол Улсын Засгийн газраас нэг тэрбум орчим ам.доллар нэхэмжилж Олон Улсын Арбитрын шүүхэд өгчихөөд өөрөө хил даван зугтсан. Харин Т.Ганболд Монголын төрөөр тохуурхсаар байна.

П.ГОО
Оллоо.мн

URL:

Нэр: z Огноо: 13 October 2016

ЗАМИЙН ЦАГДААГИЙН УРД ТАЛИЙН НАРХАН ХОТХОНИЙ 51 БАЙРНИЙ ГОМО МӨНХЖАРГАЛ ЧИ БАЙРНИЙХАА ХӨВГҮҮДИЙГ ТАТАЖ ЧАНГААХАА БОЛЬ ИЧДЭГГҮЙ ШОРОНГИЙН ГОМО

Сэтгэгдэл бичих