МАРГААШНААС ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТЫН ӨВЛИЙН ХУВААРЬТ ШИЛЖИНЭ

11НИТХ-ын Тэргүүлэгчдийнтогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ. Уг шийдвэрээр замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр  зохицуулалт хийсэн.

Үүний дагуу энэ сарын 15-аас буюу маргаашнаас эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ.Харин дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь өөрчлөгдөхгүй 08.00-20.00 цаг хүртэл хүчинтэй хэвээр байна.


Б.Орхон
olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих