Баруун аймгуудын ЗӨСТ-үүдэд зөвлөмж өглөө

3Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай аймгийн Зооноз өвчин судлалын төвүүдийн үйл ажиллагаанд зөвлөн туслах, дэмжлэгт хяналт хийгдлээ.

ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах, МТА-ны дарга Д.Ганболд, ШУН-ийн зохицуулагч Б.Амгаланбаяр, биологич Ц.Ганхуяг, биотехнологич Б.Батцэцэг нарын бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 4-14-ний өдрүүдэд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай аймгуудын ЗӨСТ-үүдэд зоонозын халдварт өвчний мэргэжлийн тусламж үйлчилгээ, байгалийн голомт хяналт, халдвар хамгаалал, био аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд зөвлөн туслах, дэмжлэгт хяналт, зөвлөлдөх уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

Зөвлөн туслах багийхан байгуулагуудын үйл ажиллагаатай танилцаж, зоонозын халдварт өвчний эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээний эрх зүйн актын хэрэгжилт (Байгалийн голомт хяналт, хүн амын дундах тандалт, дархлаажуулалт, хог хаягдлын менежмент, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал), лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангасан, шинэчилсэн байдал, шинжилгээ, оношлогоонд хэрэглэсэн оношлуур, тэжээлт орчин, урвалж бодисын нэр төрөл, тоо хэмжээ, хэрэглээ, лабораторийн шинжилгээ, оношлогооны чанар, үр дүн, нэвтрүүлсэн шинэлэг арга, технологи, тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, халдварын сэргийлэлт, хяналт, био аюулгүй ажиллагааны хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийж ажиллалаа.

Мэргэжлийн баг нь орон нутаг дах салбар төвүүдийн цаашдын үйл ажиллагаанд үнэтэй зөвлөмж өгч нөхцөл байдал болон тулгамдсан асуудалтай танилцан харилцан санал солилцсон үйл ажиллагаа боллоо.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв


URL:

Сэтгэгдэл бичих