Баянголд Ж.Ганбаатарын найзууд, ажилчид нь “бөөнөөрөө” нэр дэвшиж байна

4054

Төрийн албыг төрлийн алба болгохгүй хэмээн амлалт авч гарч ирсэн МАН-ын гишүүд яг эсрэгээрээ ажиллаж байна. Дээр дооргүй дарга нарын хүүхэд, хамаатан саднууд, хүргэн бэрүүд, найз нар л том дарга болцгоож байна. Өнгөрсөн сонгуулиар Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшин, “аз түшиж” намын фоноор УИХ-ын гишүүн болсон “Оргил” худалдааны төвийн захирал Ж.Ганбаатар гэх “наймаачин” эрхэм Баянгол дүүргийг өөрийнхөө охин компани болгохоор шийдсэн бололтой. Тэр өөрийн ажилчид, найз нөхөд, тойрон хүрээлэгчдээ орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлжээ.

Битүүхэндээ өөрийгөө УИХ-ын гишүүн С.Эрдэнэ шиг  Баянгол дүүргийн  шинэ “Ван” гэж хэлүүлэхийг хүсч мөрөөдөж байгаа мэт сэтгэгдэл төрлөө. Та доорхи нэрсийг уншаад үзээрэй. 250 мянган хүн амтай Баянгол дүүргийн ИТХ-д нэр дэвшсэн 41 хүний 10 гаруй нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын “гарын хүмүүс” байна. Цаана байгаа 30 хүн нь намын хамт олныхоо төлөөлөл гэхээсээ илүү Ж.Ганбаатарт дулдуйдсан хэсэг бүлэг хүмүүс гэж Баянголын МАН-ын гишүүд ярьж байгаа юм. Үүнд:14591650_1747547688841938_868430008500887131_n

  1. БГД-ийн ИТХ-ын 13–р тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Алтанбагана – “Оргил” худалдааны төвийн гүйцэтгэх захирал


1497557_788553624511266_1742625652210789858_n

2. БГД-ийн ИТХ-ын 23–р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Бат-Оргил – “Оргил” худалдааны төвийн ерөнхий менежер

14695316_326672161017529_8202567858344233283_n

3. БГД-ийн ИТХ-ын17-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Таванбаяр – УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын ангийн найз

14563551_1247829101914000_9031517336390689175_n

4. БГД-ийн ИТХ-ын 8-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Эрдэнэхүү – Инканто орон сууцны хорооллын менежер

nandinchimeg

5. БГД-ийн ИТХ-ын 11-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Нандинчимэг – Боса худалдааны төвийн захирал, Ж.Ганбаатарын найзын хүүхэд

 

14671093_318068245237064_174303285090074056_n

6. БГД-ийн ИТХ-ын 4-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Бямбасайхан – Инканто компанийн туслан гүйцэтгэгч “Нью Урбан Электрик” ХХК-ийн захирал

 

14470534_1711889209137193_6962800582303360356_n

7. БГД-ийн ИТХ-ын 3-р тойрогт МАН-аас нэр дэвшигч В.Алтансүх – Ж.Ганбаатарын “цүнх баригч”-дын нэг, “гарын хүн”

 

14680660_593258087501503_2309439120866588755_n

8. БГД-ийн ИТХ-ын 21-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Сэмжидмаа – Баянголын МАН-ын дэд дарга, Ж.Ганбаатарыг дүүргийн МАН-ын дарга болгоход хамгийн их зүтгэж, ивээлд нь багтсан хүн.

 

14494681_117270215404482_6639870308720707132_n

9. БГД-ийн ИТХ-ын 7-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Энхтөр – Ж.Ганбаатарын “цүнх баригч”-дын нэг, Баянгол дүүргийн МАН-ын тэргүүлэгч

14522712_317409021955077_5030268798785754496_n

10. БГД-ийн ИТХ-ын 5-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ө.Сумъяабаатар – Ж.Ганбаатарын найз, Баянголын МАН-ын төлөө юу ч хийгээгүй, хэн ч танихгүй энэ залуу гэнэт л нэр дэвшсэн нэгэн.

 

14695572_1101435576619202_3603598233076477672_n

11. БГД-ийн ИТХ-ын 11-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ү.Батбаяр – Бест буйдан ХХК-ийн ерөнхий захирал, Ж.Ганбаатарын найз

Ийнхүү Оргилын босс Ж.Ганбаатар Баянгол дүүргийн ИТХ-ыг өөрийн “гарын хүмүүсээр” бүрдүүлэхээр улайран дайрч эхлэлээ. Үүний цаана Баянгол дүүргийг бизнесийн шинэ талбар гэж ойлгон, хувийн компани шигээ удирдахыг хүссэн мэт сэтгэгдэл төрүүлж байна.

Ж.Ганбаатар “Оргил” худалдааны төвийн ажилтнуудтайгаа яг л нохой шиг харьцаж, элдвээр хараан зүхдэг тухай яригддаг. Тэгвэл намын байгууллага бол хувийн компани биш. Баянгол дүүрэг бол Оргил төв биш. Тэр яг л өөрийнхөө арга барилаар бүхэл бүтэн нэг дүүргийг авахыг хүсч байгаа бололтой.ganbaa1

Энэ мэт улангасан дайрах эрх мэдэлтнүүд, олигархууд, бизнесийн бүлэглэлүүдээс төрөө, дүүргээ яаж хамгаалах вэ. Олонхоороо хүч түрэн цалин тэтгэмжийг  хасч, татвар нэмж байгаа МАН-ын “хурган боссууд” Монголын аймаг сум дүүрэг хороо болгоныг яг өөрийн хувийн компани шиг өмчилж эхэлж байгаа нь аймшигтай. Дүүргийн хөгжил нэрийн доор шударга царай гарган эрх мэдлийн төлөө улайрч байгаа Ж.Ганбаатар шиг хүмүүст хувь заяагаа даатгаж болно гэж үү.

Анхан шатны хяналтыг Ардчилсан намд л үлдээхгүй бол өнөөдрийн хэт их эрх мэдэлдээ эрдэж бардсан, олигархижсан бүлэглэлээр хүрээгээ тэлсэн МАН-д орон нутгийн сонгуулийн саналаа өгч болохгүй гэдгийг бид ухамсарлан сонголтоо хийх цаг ирлээ.

Баянгол дүүргийн иргэн  А.Дорж


URL:

Сэтгэгдэл бичих