Зиндаа ахисан юанийн нөлөө

huge_12bce9b1-846e-4249-845f-d39bb6ee73a5Улмаар дэлхийн төв банкууд гадаад валютын нөөцөө юаниар бүрдүүлэх боломж гарахыг үгүйсгэхгүй.

Хятад улс дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэх түүхий эд импортлогч. Энэ утгаараа голлох түүхий эдийн үнэ ам.доллараар илэрхийлэгддэг өнөөгийн тогтолцоо аажмаар суларч, юаниар хэмжигдэх боломжтой хэмээн зарим судлаач таамаг дэвшүүлж байна. Үүнээс гадна Хятадын Ардын банкны бодлогын нөлөө болон өмнөд хөршийг чиглэх хөрөнгийн урсгал цаашдаа зогсолтгүй нэмэгдэх хүлзэлт өндөр байгаа аж. Тэр дундаа Хятадын Засгийн газрын бондын өгөөж, зээлийн өртөг дунд хугацаанд буурах хандлагатай байна. Энэ нь манайх шиг хөгжиж буй оронд тусаа өгөх нь гарцаагүй.

Сүүлийн таван жилийн хугацаанд урд хөршийн экспортын хэмжээ дэлхийн зах зээлд шууд нөлөөлөхүйц түвшинд хүрчихсэн. Тодруулбал, 2007 оноос эхлэн өмнөд херш дэлхийн хамгийн том экспортлогч улс болсон. Өнгөрсөн оны байдлаар дэлхийн нийт экспортын 14 хувийг дангаараа бүрдүүлж байгаа нь том тоглогч болсныг харуулна. Хятадын мөнгөн тэмдэгт олон улсын нөөц валют болсноор дэлхийн зах зээлд чөлөөтэй ашиглахаас гадна гадаад төлбөр тооцоог гүйцэтгэх боломж бүрдсэн. Энэ нь юанийн үнэ цэнийг улам бүр нэмэгдүүлсээр.

Хятадын Ардын банк сүүлийн 10 жилийн хугацаанд хил хоорондын хөрөнгө оруулалтыг дэмжих, төлбөрийн тэнцлийн хөрөнгө, санхүүгийн дансаар орж гарах валютын урсгалыг илүү чөлөөтэй болгоход анхаарсан байдаг. Энэ нь юанийг олон улсын нөөц валют болгоход тодорхой хөшүүрэг болсон нь лав. Валютын гүйлгээнд урьдын тавьдаг хяналт зохицуулалтаа ч өмнөд хөрш өөрчилж, ил тод болгох эрх зуйн зохицуулалт хийх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлсэн байна.

Юань ОУВС-гийн зээлжих тусгай эрхийн сагсанд орсноор сагсны 10.92 хувийг эзлэх болсон. Ингэснээр юань, ам.доллар, еврогийн дараа бичигдэх болов. Юань ОУВС-гийн зээлжих тусгай эрхийн буюу нөөц валютын сагсанд орсон нь түнш орнуудын

» Юань ОУВС-гийн зээлжих тусгай эрхийн сагсанд орсноор сагсны 10.92 хувийг эзлэх болсон.

» Хятадын Засгийн газрын бондын өгөөж, зээлийн өртөг дунд хугацаанд буурах хандлагатай байна.

» Монгол Улсын нийт экспортын 81, гадаад худалдааны эргэлтийн 61 хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж буй.худалдаа,

үйлчилгээний салбарт томоохон дэмжлэг болно гэж зарим шинжээч үзсээр.

Энэ оны эхний есен сарын байдлаар Монгол Улсын нийт экспортын 81, гадаад худалдааны эргэлтийн 61 хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж буй. Банкны системээр дамжиж буй гадаад валютын орох урсгалын 15, нийт валютын эргэлтийн 14 хувийг юань бүрдүүлж байгаа аж. Үүнээс үзэхэд юань богино хугацаанд манай улсын валютын дотоодын захад төдийлэн нөлөө үзүүлэхээргүй байгааг зарим эдийн засагч хэллээ.

Учир нь иргэд, хадгаламж эзэмшигчдийн валютын эргэлт ам.доллараар илэрхийлэгдэж байгаа нь юань дотоодын захад хадгаламж байршуулах валют болоогүйг гэрчлэх аж. Манай улсын дийлэнх зээл, санхүүжилт ам.доллараар илэрхийлэгдэж, нөгөө талдаа орлого мөн ам.доллараар ордог. Иймд компаниуд валютын тэнцвэргүй байдал үүсгэхгүйн үүднээс зах зээл ам.долларт төвлөрөөд байна. Үүнтэй холбоотой зах зээлд эзлэх юанийн орон зай ойрын хугацаанд тэлэхээргүй байгаа аж.

Харин гэхдээ юанийн хэрэглээ олон улсад өргөжиж, зах зээл дэх эргэлт нэмэгдсэнээр дотоодын валютын захын ам.доллараас хамааралтай байдал буурах, гаднаас авч буй худалдаа, үйлчилгээний төлбөр тооцоог юаниар хийх нь нэмэгдэнэ.
Харин дунд хугацаандаа ам.доллараар төвлөрөөд буй зээл болон хадгаламжийн хэмжээ ч хумигдах, юанийн орох урсгал эрчимжих, зах зээл төрөлжих зэрэг эерэг хүлээлт бүрджээ.

Юань олон улсын нөөцийн валют болсон ч өмнөд хөрш хөрөнгийн урсгалаа нарийн хянасан хэвээр. Түүнчлэн Холбооны нөөцийн банкнаас бодлогын хүүгээ өсгөх магад-лал улам бүр нэмэгдэж, ам.долларын ханш дэлхий даяар чангараад байгаа. Ийм үед юанийн ханш богино хугацаанд чангарах хүлээлт зах зээлд үүсэх боломжгүйг олон улсын судалгааны зарим агентлаг мэдээлжээ. Олон улсын валютын сан жилийн өмнөөс юанийг зээлийн тусгай эрхийн сагсанд багтаах тухай дүгнэлтээ танилцуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл юань ам.долларын эсрэг суларсаар.

Харин санхүүгийн салбар алсдаа юаньд итгэл үзүүлж, төлбөр тооцоогоо юаниар хийх хандлага нэмэгдсэн тохиолдолд эрэлтээр дамжин ханшид нь нөлөөлөх боломжтой гэж зарим судлаач дүгнэв. Гэвч дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын бизнес төлөвлөгөө, зах зээлийн томоохон оролцогчдын шийдвэрээс их зүйл хамаарах нь тодорхой. Ойрын ирээдүйд манай улсын хувьд ч ялгаагүй гадаад худалдаа эрхлэгч томоохон компаниудын худалдааны гэрээ, хэлзлцээрт өөрчлөлт орох, уг шийдвэрийг бизнестээ хэр шуурхай тусгахаас их зүйл шалтгаална. Юань олон улсын санхүүгийн голлох хэрэгсэлд багтсан ч одоохондоо ханшид нь төдийлэн нөлөө үзүүлээгүй байна.

 

[ЗГМ]


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих