АН луйвартаа арилжааны банкуудыг ашигласан уу

147668074958045c2d41b95Энэ түүх 2014 онд эхэлсэн. Бүр улыг нь ухаж, араар нь шагайвал 2012 оны сонгуулийн дараачаас эхтэй гэж бас үзэж болохоор… Ардчилсан парламентийн түүхэнд хоёр дахь удаагаа /АН нэртэй болсноос хойш анх удаагаа/ олонхи болсон ардчилагчид эдийн засгийг авлах их анд мордож, эрээ цээргүйгээр цөлмөж эхэлсэн нь өнөөдрийн монголын эхлэл болсон юм. Айхавтар, айхавтар том нэртэй бондууд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр цаасан мөнгө болгож хэвлүүлсэн 1.4 тэрбум төгрөг гээд тэдний паян зурагдсан пянз шиг үргэлжилнэ. Эх орноо барьцаанд тавьж авсан бондуудыг хэрхэн зарцуулсан тухай МАН-ынхан Хөгжлийн банкинд шалгалт оруулахад 1.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрснийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр ярьжээ.

Мөн тэрбээр “Чингис бондын эх үүсвэрийг Хөгжлийн банкинд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн зөрүүнээс Засгийн газрын хүлээж байгаа алдагдал гэхэд л 694 тэрбум төгрөг болсон байна. Энэ бол цэвэр удирдлагын багийн алдаатай шийдвэрээс үүдсэн алдагдал. Монголбанкнаас шаардсаар байхад биелүүлэхгүй байсаар векселийн 1.9 тэрбум төгрөгийн алдагдлыг Хөгжлийн банк үүрсэн байна. Мөн л ажилдаа хайнга хандсаны гор” хэмээн ярьсан байна.

Өнгөрсөн дөрвөн жил эрх барьсан ардчилагчдын хийдүүлсэн хийтэй ажлууд үүгээр зогсохгүй. Нууцын зэрэглэлтэй Засгийн газрын тогтоолыг Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал хэрэгжүүлж, 1.4 их наяд төгрөгийг цаасан мөнгө болгож хэвлүүлсэн байдаг. Энэхүү мөнгөө арилжааны банкуудад 11 хувийн хүүтэй байршуулж эргүүлээд 1.4 тэрбум ам.долларыг есөн хувийн хүүтэй татан авчээ. Хоёр жилийн хугацаатай хэрэгжсэн Н.Золжаргал ерөнхийлөгчийн дээрх тушаалаас үүдэн Монгол Улсын Засгийн газар хүүний зөрүүнд 271.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Зөвхөн дээрх алдагдлыг хүлээгээд зогсохгүй ам.долларын өсөлтийн ханшийн зөрүүнд 630 тэрбум төгрөгийн алдагдлыг Монголбанк хүлээсэн гэж бодохоор 900 тэрбум төгрөг болж байгаа юм.

Хөгжлийн банкны шалгалтын дуулиан, шуугиан тасраагүй байхад Монголбанкны ерөнхийлөгч асны нууц тогтоолын “ачаар” хүлээсэн 900 тэрбум төгрөгийн асуудал сөхөгдөж эхэллээ. Энэ бол мэдэн будилж хийсэн алдагдал бус мэдээжийн алдагдал байсныг эдийн засагчид мөн онцолж буй. Товчоор хэлбэл, боловсон луйвар юм даа. Тэгэхээр АН-ынхан түрийвчээ зузаалахын тулд арилжааны банкуудыг ашигласан болж таарах нь…

С.БУЯН


URL:

Нэр: Earn Money On Autopilot Огноо: 3 February 2019

Sites we Like…

Here are some totally unrelated web sites to ours, however, you can take a second and visit the website…

Нэр: هدیه تولد Огноо: 16 February 2019

very nice post, i definitely love this website, carry on it
هدیه تولد https://www.instagram.com/p/BsYaSOpH9zx/

Нэр: newsblur.com Огноо: 25 April 2019

Websites we think you should visit…

Sites of interest we’ve a link to…

Нэр: bandmix.com Огноо: 19 May 2019

Websites we think you should visit…

Sites of interest we’ve a link to…

Нэр: localnoggins.com Огноо: 24 May 2019

Recent Blogroll …

You may take a second to check out the subject material from this websites we’ve linked to on this post…

Нэр: www.finforum.co.za Огноо: 15 June 2019

Recent Blogroll …

You may take a second to pay a visit to the subject material from this sites we’ve linked to on this post…

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.